Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Мессигийн фэн Афган хүү заналхийллээс зугтан нутгаасаа дүрвэжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Гялгар уутаар хөх судалтай, 10 дугаартай өмсгөлийг нь орлуулсан Мессигийн фэн хүүгийн тухай мэдээ нэг хэсэг сошиал ертөнцийг шуугиулсан.

Тэгвэл 5 настай Афган хүү үүнээсээ болоод утсаар байнга сүрдүүлгийн дуудлага хүлээж авах болсон тул гэр бүлийн хамт эх орноо орхиход хүрчээ.

Хүүгийн аав Мохаммад Ариф Ахмади гэр бүлийн хамт хөрш Пакистан улсын Куетта хотод нүүж ирээд байгаагаа өчигдөр буюу Мягмар гарагт AP агентлагт утсаар хэлжээ.

Тэр хэлэхдээ “бидний амьдрал тун хүнд болсон” гээд хэдийгээр эх нутгаа орхих бодолгүй байсан ч нөхцөл байдал улам бүр аюултай болсон тул дүрвэхээс өөр аргагүй болсныг дуулгасан байна.

Гол нь хүү Муртаза Ахмадиг нь исламистууд олзлох вий гэсэн айдастай болжээ. Тэд эхлээд Пакистаны нийслэл Исламабад хотод очсон ч амьдралын өртөг өндөр тул Куетта хот руу шилжсэн гэнэ.

Хүүгийн аав “Би хүү болон гэр бүлийнхнийхээ амь насыг аварч Афганистанаас гарахын тулд өөрт байгаа бүгдийг зарсан” гэжээ.

Оны эхээр Афганы хөлбөмбөгийн холбоо Муртаза хүүг Месситэй уулзуулна гэж амлаж байсан ч тийм зүйл болсонгүй.

Гэхдээ хүү Месситэй уулзах найдвараа гээгээгүй байгааг аав нь хэлж байна.

 

Эх сурвалж: Associated Press