Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: СЕХ-нд бүртгэгдсэн нам, эвсэлд батламж олгоно

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 4
iKon.MN

Blue Sky-н 3 давхарт 

09:00 цагаас Монгол Улс дахь вируст хепатитын сэргийлэлт, оношилгоо эмчилгээнд зарцуулж байгаа санхүүжилт, цаашид санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх арга зам, боломжийн талаар хэлэлцүүлэг эхэлнэ.

ХХААЯ-н дээр

11:00 цагаас Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон "Монгол тариалан корпораци" ТӨҮГ-ын үйл ажиллагааны талаар ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагаас  МИАТ компаниас хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагаас  Нэр бүхий УИХ-ын гишүүнтэй холбогдох асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах талаар иргэн Б.Батбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагаас “Miss&Mister Deaf Mongolia” холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Сэтгэлийн дэм” сан хамтран 2010 оноос хойш сонсголын бэрхшээлтэй охид бүсгүйчүүдийн “Miss Deaf Mongolia” уралдааныг уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. Энэ жилийн ялагчид АНУ-д болох “Miss &Mister Deaf International-2016”, БНЧУ-д болох “Miss &Mister Deaf World-2016” тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа бөгөөд сүүлийн үед холбооны гишүүнчлэлийн эрхгүй, сайн дурын байгууллага, хувь хүмүүс тэмцээний нэрийг барьж иргэдийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагаас Зээлдэгчдийн холбооноос банкны зээлийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар сэтгүүлч, эмч нар, компаниудад оногдуулах ял шийтгэл өндөр оруулсан учраас уг хуулийг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар хүний эрхийн хуульчид мэдээлэл хийнэ.

12:30 цагаас Х.Тэмүүжин хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгааг баримттай дэлгэнэ “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас.

Төрийн ордны Баганат танхимд

11:40 цагаас Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгэгдсэн нам, эвсэлд батламж олгоно. 

"Туушин" зочид буудалд

14:00 цагт Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс “Судалгаанд суурилсан Хөдөлмөрийн бодлого” танилцуулах уулзалт зохион байгуулна.

БСШУЯ дээр

14:00 цагаас Шинжлэх ухаан, инженерчиллийн музей байгуулах төсөлд гарын үсэг зурна. 

Улсын Филармонид

17:00 цагаас Морин хуурын олон улсын наадам симпозиумын хэвлэлийн бага хурал болно.