Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Англи хэлний суурь мэдлэг олгох ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 4
iKon.MN

Та англи хэлийг хаанаас эхэлж сурахаа мэдэхгүй явсаар л байна уу?  

21 жилийн туршлагатай Жэт англи хэлний сургууль нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Англи хэл сурахыг хүссэн хүн бүрийг бид дэмжинэ” хөтөлбөрийн хүрээнд “АНГЛИ ХЭЛНИЙ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ” 21 цагийн үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулах болсныг дуулгахад таатай байна.

Тус сургалт нь англи хэлний суурь мэдлэг олгох бөгөөд суралцагчидаа хэл сурах хэрэгцээ, шаардлага дээр нь үндэслэн дараах 5 бүлэгт хуваан сургалтаа явуулах юм байна.

  1. Оюутан
  2. 10 жилийн сурагчид 
  3. Бага насны хүүхэдтэй гэрийн эзэгтэй нар
  4. Ажил эрхэлдэг хүмүүс
  5. 40-с дээш насны хүмүүс гэсэн бүлэг тус бүрээс 20 хүнийг сонгон  нийт 100 хүнийг сугалаагаар тодруулан сургалтанд хамруулах юм байна.
 

Уг сургалтын талаар Жэт англи хэлний сургуультай холбогдож тодрууллаа.

- Сонгогдсон 100-н суралцагч тавдугаар сарын 15-наас сургалтандаа хамрагдаж эхлэх үү, нийт хэдэн цагийн хичээл үзэх вэ?

- Тийм ээ. Сургалт тавдугаар сарын 15-наас эхэлнэ. Нийт 21 цагийн сургалтанд хамрагдана. Долоо хоногт гурван удаа гурван цагаар хичээллэнэ. Сургалт ойролцоогоор 20 орчим хоног үргэлжилнэ.

- Англи хэлний сургалтанд суух суралцагчидаа ангилсан байдал их сонирхолтой юм. Ингэж ангилаж сургах нь ямар ач холбогдолтой вэ?

- Энэ сургалтын үндсэн зорилго нь англи хэл сурах сонирхолтой хэдий ч яаж эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст туслах юм. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эзэгтэй нар маань өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй байгаа ч хэрхэн сурч эхлэхээ мэдэхгүй байгаа, ахимаг насны хүмүүс болохоор залуус дунд ороод сурахаасаа санаа зовдог, "Одоо сурах нь өнгөрсөн" гэж бодох нь элбэг байдаг учир бид онцлог тус бүрээр нь бүлэглэн  насны хязгаар хамаарахгүй бүх насныханд хэл сурах боломж байгаа гэдгийг харуулахаар энэхүү хөтөлбөрийг эхлүүлж байна.

Ингэхдээ суралцагчидаа хэл сурах хэрэгцээ шаардлага дээр нь үндэслэн ангиа хуваарилахаар шийдсэн. Хүн бүрийн сурах арга барил өөр өөр байдаг бөгөөд тэр болгонд нэг бүрчлэн тааруулах боломжгүй учраас хэл сурах хэрэгцээ, шаардлага дээр нь үндэслэн заах нь хамгийн үр дүнтэй арга юм.

- Анхан шатны мэдлэг олгох сургалт хэдий ч хэрэгцээ шаардлага дээр нь үндэслэн заах учраас хөтөлбөрүүд нь өөр өөр байх нь ээ?

- Тийм ээ. 21 цаг бага хугацаа  хэдий ч энэ хугацаанд бүх суралцагчиддаа анхан шатны мэдлэгийг олгоно. Цаашид бие даан хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх чадварыг олгохоос гадна хэл сурах хүсэл эрмэлзлэлтэй болгохыг хичээн ажиллана.

Хэл сурах хэрэгцээ нь өөр өөр учраас сургалтын хөтөлбөрүүд ч өөр байна. Ер нь бол өсвөр насныхан, залуусын сургалтыг энтертаймент хэлбэрээр явуулах нь үр дүнтэй. 40 гаруй настай хүн залуустай хамт сургалтанд суухаар насныхаа онцлогоос хамаараад арай удаан ойлгох тохиолдол байдаг. Ингээд тухайн хүн маань ичиж, санаа зовдог. "Би сурахгүй юм байна" гэж бодоод сурна гэхээс л айдастай болно. Ийм нөхцөл байдлыг үүсгэхгүйн тулд бүлэглэхээр болсон.

Жишээлбэл бүлэг тус бүрийн онцлогоос нь хараад үзвэл гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдийн сургалт нь наад захын хэрэгцээ болох хүүхдийн арчилгаа, хоол хүнс бэлтгэх талаар мэдээллээ англи хэлээр хайгаад, олоод авах чадварт суралцахад чиглэж байгаа. Ээжүүд маань бяцхан үрсээ харангаа хэлний мэдлэгээ хөгжүүлээд авбал бас том давуу тал болно шүү дээ.

- Хичээлийн цагийг хэрхэн зохицуулах вэ, анги бүрийн онцлогоос хамаараад цагаа тохируулах байх тийм үү?

- Сургалтын цагийн хувьд бидний хуваасан 5 бүлгийн хүмүүсийн онцлогоос хамаараад өглөө, өдөр, орой гэсэн ээлжээр сургалт явагдана. Ажил эрхэлдэг хүмүүст зориулан оройн сургалтыг санал болгох ч юм уу тухайн сугалаагаар сонгогдсон хүмүүсийн дийлэнхийг харж байгаад цагаа манай төвөөс гаргана.

- Хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Жэт англи хэлний сургууль нь суралцагчидынхаа хэрэгцээ шаардлагад тулгуурлан сургалтаа явуулдаг нь давуу талтай санагдлаа.

Одоогийн байдлаар тус сургууль нь суралцагчиддаа:

  • 7-12 насны хүүхдийн англи хэлний сургалт
  • Ерөнхий англи хэлний мэдлэг дээшлүүлэх сургалт
  • Академик англи хэлний мэдлэг дээшлүүлэх сургалт
  • iBT TOEFL болон IELTS-ийн шалгалтанд бэлтгэх анги тус тус сургалтуудыг явуулж байна.

Та “Англи хэлний суурь мэдлэг олгох үнэ төлбөргүй” сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл 9909-7610 утсаар болон өөрийн биеэр очин 5-р сарын 11-аас өмнө амжиж бүртгүүлээрэй.

АНГЛИ ХЭЛ СУРАХЫГ ХҮССЭН ХҮН БҮРИЙГ БИД ДЭМЖИНЭ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.