Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Мөстлөгийн үеийн Европчууд хар нүд, бараан арьстай байсныг баталжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Мөстлөгийн үеийн Европчуудын тухай нарийн мэдээллийг илрүүлсэн судалгааны тайлан өчигдрийн Nature Journal сэтгүүлд нийтлэгджээ.

Тэд олон мянган жилийн турш явагдсан шилжилт, нүүдэл, цус холилдсон түүхийг дэлгэн харуулсан байна.

Судалгааны нэр “Мөстлөгийн үеийн Европын генетикийн түүх”. Судлаачид эртний үлдэгдлүүдээс авсан 51 төрөл зүйл ДНХ дээр анализ хийснээр 40,000 жилийн түүхийг нээсэн гэнэ.

Үр дүнд нь мөстлөгийн үеийн Европчууд хар нүд, бараавтар арьстай байсныг илрүүлжээ. Харин цэнхэр нүд 14,000 жилийн өмнөөс үзэгдэж эхэлсэн бол цагаан арьс 7,000 жилийн өмнөөс Европ дахинд тархсан байна.

Цэнхэр нүд, цагаан арьс хоёул Ойрх Дорнодоос (өнөөгийн Турк, Грек) Европт нэвтэрсэн шинж тэмдэг гэнэ.

Өөр нэг шинэ нээлт бол өнөөгийн Европчуудын гарал үүсэл 37,000 болон 14,000 жилийн өмнө амьдарч байсан бүлэг хүмүүсээс үүсэлтэй гэнэ. Тэр үед Европт байгалийн шалгарлаар Неандерталь хүмүүс хоргодон цөөрч байж.

Тэдний дараа Европчуудын хамгийн эртний өвөг дээдэс Ориньяк (Aurignacian culture) соёл иргэншлийнхэн давамгайлах болжээ. Тэд Европын баруун хойд хэсэгт 35,000 жилийн өмнө амьдарч байсан гэнэ. Гэвч тэднийг 33,000 жилийн өмнө Европ руу чиглэсэн Граветийн (Gravettian culture) соёл иргэншлийн нүүдэл шахаж байжээ.

Үүний дараа 19,000 жилийн өмнө Мөстлөгийн үе оргилдоо хүрэх үед Ориньякуудын удам баруун өмнөд Европоос (одоогийн Испани) дахин сэргэж бүх Европыг бүрхсэн байна.

Дараа нь 14,000 жилийн өмнө мөстлөг дуусч газар гэссэн үед зүүн өмнө зүгээс буюу Турк, Грекээс дахин нэг нүүдэл ирж Ориньякуудыг эзэлснээр өнөөгийн Европчууд бүрэлдэн бий болох үндэс тавигджээ.

 

Эх сурвалж: Russia Today