Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дээлээр гоёсон сурагчид Үндэсний бичгээрээ ном бүтээлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 5 сарын 3
iKon.MN
 

- “Мянган эрдэнийн судар” ном бүтээх, хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр Чингисийн талбайд боллоо -

Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ойг тохиолдуулан  “Монгол хэлний тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, “Ном” хөтөлбөрийн хүрээнд  сурагчдыг  үндэсний бичгээ сурах, судлах, дамжуулан өвлүүлэх сонирхол, сэтгэлтэй болгох, үндэсний соёл сэтгэлгээний онцлог бүхий зүйр цэцэн үг, сургаал үг, мэргэн үгийг ЕБС-ийн 10-р ангийн сурагчид бийрээр бичиж сургуулийн ном бүтээх аяныг зохион байгуулж өнөөдөр хаалтын ёслолоо хийж байгаа юм.

Аяны хүрээнд ЕБ-ын 117 сургууль, 16,000 гаруй сурагч хамрагдаж монгол ардын зүйр цэцэн үг, сургаал үг, мэргэн үгийн судалгаа  хийн цуглуулж монгол бичгээ бийрээр бичин сургуулийн ном бүтээлээ.

117 сургууль бүтээсэн сургуулийн номоороо үзэсгэлэн гаргаж байна.

Сургууль бүр бийрийн бичлэгийн сургалт зохион байгуулж 10-р ангийн 16,700 гаруй сурагч бийрийн бичлэгт суралцжээ.

Мөн 1,000 сурагч тэргүүн үсгээр төрөлжүүлэн бийрээр бичсэн 8,000 үг бүхий 1,000 хуудастай “Мянган эрдэнийн судар” ном бүтээлээ. Энэ номоо БСШУ-ны сайдаар уламжлан Үндэсний төв номын санд өгч байгаа аж.

Сурагчид 12 жил суралцах хугацаандаа 10-р ангидаа бие даах ажлаар үндэсний онцлогтой үг сургаал, зүйр цэцэн үг, үлгэр, ертөнцийн гурвыг судалж  монгол бичгээ  төгс сурах  зорилготой ажлын эхлэлийг ийнхүү тавилаа. Цаашид жил бүр нэг тодорхой сэдвээр бүтээлч ажил хийх юм байна.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Чингис хааны шагналт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, монгол хэлний эрдэмтэн, судлаачид, дунд сургуулийн багш, сурагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ "Товчдоо бол нэгэн үе адлагдаж байсан монгол бичиг маань сэргэж, түүхийн тасарсан аргамж хэлхэгдэж, холбогдож, бүрэн бүтэн болж байгаад үнэхээр баяртай байна.

Өнөөдөр энэ олон мянган хүүхдийн бүтээлийг хараад маш их баярлаж байна. Үнэхээр сайн цаг ирсэн юм байна. Үндэсний бичиг, үсэг, соёл маань сэргэж байгаа юм байна. Даяаршиж байгаа дэлхий ертөнцөд монголчуудын бусдаас ялгарах, ондооших, омогших зүйл бол эцсийн дүндээ монгол хэл, монгол бичиг үсэг, монгол соёл юм.

Тийм учраас энэ хүүхдүүд, энэ хүүхдүүдэд монгол хэл заасан монгол хэлний багш нарт, түүнийг дэмжсэн нийслэл, БСШУЯ, энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа бүх хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.” гэв.

Фото
Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22

Зураг
23

Зураг
24

Зураг
25

Зураг
26