Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Тариаланчдад таван мянган тонн улаанбуудайн үр олгоно

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Энэ жил улсын хэмжээнд 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай тариалж, 328.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэн 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөжээ. 

Ийм хэмжээний ургац авахад 48 мянган тонн буудайн үр шаардлагатай байгаагаас 35.5 мянган тонныг дотооддоо бүрдүүлсэн байна. Үүнд улсын нөөцийн салбарт байгаа үр багтаж байгаа юм. Өнгөрсөн онд цаг уурын тааламжгүй нөхцөл байдлаас болж тариаланчид ургац алдаж улмаар энэ хаврын тариалалтад хүрэлцэхүйц үр нөөцөлж чадаагүй.

Тариалан эрхлэгчдэд 14 мянган тонн үрийн буудай импортлох зөвшөөрөл олгосон.

Тиймээс тариалан эрхлэгчдэд 14 мянган тонн үрийн буудай импортлох зөвшөөрөл олгосон ч санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж хоёр мянган тонн үрийг оруулахаар болжээ. Харин “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-тай гэрээ байгуулсан хоёр аж ахуй нэгж, нийт зургаан мянган тонн үрийг оруулж ирэхээс өнөөдрийн байдлаар хоёр мянган тонн үрийг оруулж иржээ.

Иймд ОБЕГ-ын улсын нөөцийн салбарт хадгалагдаж байгаа таван мянган тонн улаанбуудайн үрийг тариаланчдад олгож, шаардлагатай байгаа буудайн үрийг бүрдүүлэхээр болжээ. Уг асуудлыг ХХАА-н сайд Р.Бурмаагийн өргөн мэдүүлснээр, Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

Буудайн үрийг тодорхой нөхцөлтэйгээр олгох бөгөөд борлуулалтын орлогоор нь энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэх юм байна.

 

Эх сурвалж: ХХААЯ