Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Оюуны Ундраа Групп ХХК-ийн Их Зайсан Соёл амралтын цогцолбор шилдэг “Ирээдүйн төсөл”-өөр шалгарчээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Forbes Mongolia сэтгүүл, MGL International, Bloomberg TV хамтран шилдэг барилга, бүтээн байгуулалтыг шалгаруулах “Mongolian Property Awards 2015” арга хэмжээг албан ёсоор анх удаагаа зохион байгуулж 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шилдэгүүдээ шалгарууллаа.

Зохион байгуулагчид энэхүү шалгаруулалтыг цаашид жил бүр зохион байгуулах ба энэ удаагийн шалгаруулалт нь 2010-2015 оны хооронд баригдсан шилдэг барилга, байгууламжуудыг нэгтгэн өргөн хүрээг хамруулснаараа онцлогтой юм.

Энэхүү сонгон шалгаруулалт нь бүтээн байгуулалт өрнөж байгаа болон баригдахаар төлөвлөгдсөн барилга байгууламжийн архитектурын шийдэл, техник технологийн дэвшилт, хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөлөл зэргийг харгалзан 10,000м2-аас дээш талбай бүхий бүх төрлийн барилга байгууламжуудыг  хэд хэдэн номинацаар өрсөлдүүлэн шалгаруулдаг бөгөөд шилдэг шилдэг “Ирээдүйн төсөл” номинацид Монголын томоохон бүтээн байгуулалтууд өрсөлдсөн байна.

Түүх соёлын дурсгалыг сэргээн засварлаж, байгууламжийн концепцийг уялдуулсан архитектурын шийдэл, хүрээлэн буй орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж буй онцгой давуу талуудаараа Оюуны Ундраа Групп ХХК-ийн бүтээн байгуулж буй Их Зайсан Соёл амралтын цогцолбор нь шилдэг “Ирээдүйн төсөл” -өөр шалгарчээ.

 
Их Зайсан цогцолбор нь нийт 10 давхар, 28,600 метр хавтгай дөрвөлжин талбайтай, 8 хэсэг бүхий 250 автомашины зогсоолтой, түүх соёлын хөшөө дурсгалуудтай уялдуулан ногоон байгууламжийг шийдсэн Улаанбаатар хотын шинэ өнгө төрхийг тодорхойлох бүтээн байгуулалт юм.

Цогцолбор 2016 онд ашиглалтад орох ба манай орны иргэд болон гадаадын айлчин гийчдэд Монголын үндэсний уламжлал, ёс заншил, бахархалт түүхийн талаар сурталчлан таниулах, өнөөгийн хөгжил дэвшилтэй танилцах, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бололцоог олгох зорилгоор кино театр, концертийн танхим, далайн аквариум, аж байдлын музей, хурим ёслолын танхим, үндэсний брэнд бүтээгдэхүүний худалдааны төв, мэдээллийн технологийн төв, дээд зэрэглэлийн ресторан, олон үндэстний зоогийн газар, гэх мэт олон төрлийн энтертэймэнт болон бусад үйлчилгээг нэг дор цогцлоосон томоохон бүтээн байгуулалт юм. 

ВИДЕО

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.