Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль бус ан, агнууртай ТЭМЦЭЦГЭЭЕ!

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын даргын баталсан 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 02-01/82 тоот “Хууль бус ан, ойн чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэр, ногоон бүсэд хууль бус ан, агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналтшалгалтхийж ажиллаж байна.

Шалгалтаар Нийслэлийн ногоон бүсэд холбогдох хууль тогтоомжоор ан амьтан агнах, барихыг хориглосон хугацаа, хориглосон арга, зэвсэг хэрэгслээр, хориглосон бүсэд зохих зөвшөөрөлгүйгээр ан амьтан агнах, барихыг завдаж, авто тээврийн хэрэгсэлдээ ангийн зориулалтын буу, сум, гэрэлтүүлэг тээвэрлэж явах, шөнийн цагаар гэрэлтүүлэг хийх зэрэг зөрчлүүд илэрч байна.

Иймд иргэдэд сэрэмжлүүлэх нь: 

  • Монгол Улсын “Амьтны тухай” хууль, бусад хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх хууль эрхзүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж, хуулиар хүлээсэн эрх үүргээ биелүүлж, ан амьтдаа хайрлан хамгаалахыг уриалж байна. 
     
  • Зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ан, амьтан агнах, барих, ашиглах тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг холбогдох тодорхойлолтгүйгээр худалдах, худалдан авахыг хориглоно. 

Анхааруулга:

Иргэн та “Амьтны тухай” хууль, бусад хууль тогтоомж тэдгээрт нийцүүлэн гарсан дүрэм, журам, тушаал, шийдвэр, захирамжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн агуулагыг харгалзан захиргааны шийтгэл, нөхөн төлбөр, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг анхаарна уу. 

Жишээ нь: 

Хүрэн баавгай 13-15 сая, Саарал чоно 1,020,000-1,200,000 төг, Бор гөрөөс 660,000-800,000 төг, Зэгсний зэрлэг гахай 5.8-6.6 сая төг, цагаан зээр 1-1.1сая, шар үнэг 220,000-260,000 төг, Тарвага 340,000-420,000 төгрөгийн нөхөн төлбөр төлнө.    

Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг уриалж байна. Хууль бус үйлдэлтэй хамтдаа тэмцэцгээе.

Урамшуулал:

Монгол Улсын “Амьтны тухай” хууль тогтоомж зөрчсөн этгээдийг илрүүлсэн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн, мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн хэмжээний 15 хувиар тооцож мөнгөн шагналыг сум, дүүргийн засаг дарга олгоно.    

            Иргэдээ!  Байгаль орчин, ан амьтдаа хайрлан хамгаалцгаая!!

 

Эх сурвалж: НМХГ-ын БОГУУХХ