Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад цагдаа Ром, Миланы гудманд эргүүл хийж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрөөс эхлэн Хятад цагдаа нар Итали мэргэжил нэгтнүүдтэйгээ хамт Ром, Миланы гудамжинд эргүүлд гарах хоёр долоо хоногийн туршилтаа эхэлж байна.

Италийн дотоод хэргийн сайд Ангелино Альфаногийн өчигдөр хэлснээр ингэх нь Хятад жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилготой бөгөөд Европт хэрэгжиж байгаа анхны ийм төсөл гэнэ.

Мягмар гараг буюу өнөөдрөөс эхлэн хоёр хоёр Хятад цагдаа Ром болон Миланд эргүүлд гарч долоо хоногийн дараа сэлгэж ажиллах юм байна.

Цагдаа нар Итали хэл заалгаж, Бээжинд Италийн мэргэжилтнүүдээс тусгай сургалт авчээ.

Италид жил бүр Хятадаас гурван сая жуулчин ирдэг гэнэ.

Итали улс шинэхэн дүрвэгсдийн асуудалдаа анхаарал хандуулснаар гадны жуулчдын аюулгүй байдал суларсан тул ийм алхам хийж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Associated Press