Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийнэ

ikon.mn
2016 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хангарди ордонд

10:00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “SAVE UB” аян өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ.

НЗДТГ-ын А танхимд

11:00 цагт Нийслэлийн Боловсролын газраас ирэх хичээлийн жилийн ”Нэгдүгээр ангийн элсэлтийн  бүртгэл ба төгсөгчдийн эрдмийн баяр”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагт Улаанбаатар хот болон 13 аймгийн нийт 5000 иргэд хамрагдсан 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөх олон нийтийн санал бодлын тандалт судалгааны үр дүнг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс танилцуулна.

Улаанбаатар хотын Цагдаагийн газарт

11:00 цагт Цагдаагийн ерөнхий Газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хороо хамтран 1,072 хувьцаатай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж буй асуудлаар мэдээлэл хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:30 цагт "Оном сан", "Монголын элэгний эмч нарын нийгэмлэг", "Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл" болон өвчтөнүүд нэгдэн “Элгээ эмчлүүлэхдээ эрүүл мэндийн даатгалаа ашиглая” шаардлага бүхий “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” нэртэй жагсаал зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Хууль хяналтын байгууллагуудтай холбоотой ноцтой асуудлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийнэ.

12:00 цагт Хулгайчгүй Монгол Хөдөлгөөн болон Төрийн бус байгууллагууд хамтран улс төрийн намуудад уриалга хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт Япон улсын Куамамото мужид болж буй байгалийн гамшигт зориулсан хандивын өдөрлөг хийх талаар “Их эрэл” ТББ-аас мэдээлэл хийнэ.

ГХЯ дээр

14:00 цагт "Мэдээллийн цаг" хурлаар өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд болсон айлчлалууд, олон улсын хурлуудтай холбоотой тойм мэдээлэл өгнө.

Чингисийн талбайд

14:00 цагт "Монгол хэлний тухай хууль”-ийг хэрэгжүүлэх үндэсний бичгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх зорилгоор “Үндэсний бичиг, соёлоо өвлүүлэх аян”-ы хүрээнд үндэсний бичгээр мянган сурагчийн урласан найман мянган зүйр цэцэн үг бүхий мянган хуудастай ном бүтээх ёслол болно.