Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн тухай СОНИРХОЛТОЙ 10 ЭШЛЭЛ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

 

  • “Сонгууль болсныг хүмүүс мэдэж байх л хангалттай. Сонгогчид юуг ч шийдэхгүй, санал тоолж байгаа хүмүүс л бүхнийг шийднэ” И.В.Сталин
  • “Ан хийсний дараа, дайны үед, сонгуулийн өмнө хүмүүс хамгийн их худлаа ярьдаг” Отто вон Бисмарк
  • “Улс төрч дараагийн сонгуулийн тухай боддог. Төрийн зүтгэлтэн дараагийн үеийнхний тухай боддог” Линда Лингл
  • “Англичууд өөрсдийгөө эрх чөлөөтэй гэж боддог. Гэвч тэд зөвхөн парламентын гишүүдийг сонгох үедээ л эрх чөлөөтэй байдаг” Жан Жак Руссо
  • “АНУ өөрийн улс төрийн системээр гайхуулдаг. Гэвч тэдний ерөнхийлөгч сонгуулийн үеэр нэг өөр ярьж, сонгогдсоны дараа нэг өөр ярьж, хугацааныхаа дундуур нэг өөр яриад, буухдаа нэг өөр зүйл ярьдаг нь сонин” Дэн Сяопинь
  • “Хэрвээ сонгууль үнэхээр өөрчлөлт авчирдаг байсан бол тэд биднээр сонгууль өгүүлэхгүй байх байсан” Марк Твейн
  • “Ардчиллыг шүүмжлэх шилдэг арга бол дундаж сонгогчтой таван минут ярилцах” Уинстон Черчилль
  • “Ардчилал бидэнд хамгийн бага үзэн яддаг хүнээ сонгох боломжийг олгодог” Роберт Байрн
  • “Сонгууль өгөөгүй сайн иргэд муу нэр дэвшигчийг сонгодог” Жорж Жан Натан
  • “Улс төрчид бол живхтэй адил. Тэднийг цаг тухайд нь нэг л шалтгаанаар сольж байх хэрэгтэй” Марк Твейн