Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хакерийн хамгийн сайн найз USB драйвер болоод байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Мэдээлэл дамжуулахад хэрэглэдэг USB драйвер нь хакеруудын хувьд хамгийн сайн вирус дамжуулах, бусдын системд нэвтрэх арга зам болоод байгааг аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулжээ.

Саяхан RedTeam Security компанийн гаргасан зөвлөмжинд ингэж ашиглах хоёр арга байгааг танилцуулсан байна.

Нэгдүгээрт, хакерууд вирустай файл хуулсан USB драйверыг хүний хөл ихтэй газар зориуд хаядаг. Хэн нэгэн сониуч нь түүнийг олж аваад компьютертээ залгаж үзнэ. Файлын нэрийг salaries2016.doc (цалингийн мэдээлэл) гэх мэт сонирхолтой нэрээр үүсгэсэн байдаг тул хүмүүс нээж үзэх хүсэл илүү төрдөг байна.

Ингээд нээхэд нь макро програм ажиллаж өөрийгөө халдаах арга хэмжээ авдаг. Энэ нь бусад онлайн сүлжээгээр дамжиж халддаг висрустай зарчмын хувьд адилхан боловч үр дүн маш сайн гэнэ.

Харин хоёр дахь арга нь гаднаасаа яг USB драйвер мэт харагддаг ч бяцхан компьютер байдаг байна. Түүнийг олсон хүн компьютертээ залгахад л болно, илүү үйлдэл шаардахгүй.

Уг төхөөрөмж нь компьютерт яг keyboard шиг танигддаг тул компьютер шинэ гар залгагдлаа гэж ойлгоод коммандыг биелүүлэх горимонд шилжинэ.

Ингээд хакерын өгөх комманд бүрийг биелүүлж эхэлнэ.

Үүнийг ямар ч анти вирус програм илрүүлж чадахгүй тул маш аюултай. Байгууллагын дотоод сүлжээнд нэвтрэхэд энэ арга маш үр дүнтэй. Тиймээс мэргэжилтнүүд ажлын байрныхаа ойр орчмоос олсон USB драйверыг залгалгүйгээр эзнийг нь олж өгөх, гарцаагүй хэнийх гэдгийг нь мэдсэн USB драйверыг компьютертээ залгаж байхыг зөвлөжээ.

 

Эх сурвалж: Techinsider