Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

RE/MAX-ийн агентууд үргэлж мэргэжлийн сургалт, хөтөлбөрт хамрагдан, туршлагажиж байдаг

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч, Дэлхийн №1 брэнд RE/MAX-ийн Монгол дахь франчайз оффисRE/MAX Mongolia-ийн урилгаар RE/MAX-ийн Төв оффисын Олон улсын хөгжлийн захирал Ян Репа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-20-ний хооронд хүрэлцэн ирж ажиллалаа.

Тэрбээр ажиллах хугацаандаа мөн RE/MAX Mongolia-ийн 4 дэх брокер оффис болох RE/MAX Crystal-ийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд уригдан оролцсон ба RE/MAX Mongolia-ийн бусад 7 брокер оффисуудаар зочлон, тэдний үйл ажиллагаатай танилцлаа. 
Мөн нийт RE/MAX Mongolia-ийн брокер/эзэмшигчид, агентуудад зориулсан ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН болон ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ, РЕФЕРАЛ СҮЛЖЭЭНИЙ талаарх сургалтууд орсон нь түүний томилолтын хугацаанд хийгдсэн гол ажлуудын нэг байлаа. 

Ян Репа сургалтад оролцож буй агентуудын мэргэшсэн байдал, ур чадвар, мэдлэг боловсролыг үнэлэн, “RE/MAX Mongolia-ийн ийм богино хугацаанд гаргаж буй ололт амжилт бол агентуудын ур чадвар, тэдний үл хөдлөх хөрөнгийн салбарт хуримтлуулсан мэдлэг туршлага, олон улсын хэмжээнд бэлтгэгдсэн, мэргэшсэн байдалтай салшгүй холбоотой байна.

RE/MAX-ийн Төв оффисын зүгээс ч та бүхэнд явуулж байгаа онлайн сургалт, хөтөлбөрүүдийнхээ чанарт улам анхааран хичээн ажиллах болно” гэж тэмдэглэжээ. 

Ремаксынхан илүү их сурах тусам илүү ихийг олох, хөгжих боломжтой болно гэдэгт итгэдэг юм. 
 
Үнэхээр ч RE/MAX бол Олон улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт анх удаагаа үл хөдлөх хөрөнгө зуучлал, хөрөнгийн менежмент, хөрөнгө оруулалт зэрэг үл хөдлөх хөрөнгийн цогц сургалтын систем бүхий RE/MAX University хэмээх онлайн сургалтын нэгдсэн бааз систем үүсгэсэн бөгөөд өдгөө RE/MAX University нь үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн олон орныг хамарсан, хамгийн олон суралцагчтай ОНЛАЙН СУРГУУЛЬ болж, дэлхийн үл хөдлөх хөрөнгийн боловсролын стандартыг тодорхойлон явж байна.

Хамгийн гол давуу тал нь, RE/MAX University-ийн хичээл сургалтууд маш олон төрлөөр нарийссан байдаг бөгөөд RE/MAX-ийн агентууд энэхүү хичээл сургалтуудад чөлөөтэй хамрагдаж болдог ба RE/MAX Mongolia-ийн агентууд ч энэхүү онлайн сургуулийн хичээл сургалтуудад өдөр бүр тогтмол хамрагдан, өөрийн үл хөдлөх хөрөнгийн ур чадвараа улам нарийсган, мэргэшүүлж, туршлагажиж байна.

Дэлхийн 110 гаруй орны орны үл хөдлөх хөрөнгийн агентуудтай хамтран ажиллаж тэдэнтэй мөр зэрэгцэн олон улсын зах зээлд ажиллах боломж, тэдний зах зээлийн бүхий л ололт амжилтуудаас суралцаж бие биенээсээ суралцаж хөгжих нь Ремаксын давуу тал юм.

 
 
 
 
 
 

 

Сургалтын үеэр нэгэн онцлох үйл явдал болсон нь, RE/MAX Mongolia нь албан ёсоор үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөг хүртэлх асар богино хугацаанд гаргасан амжилт, өсөлтөөрөө Ази Номхон далайн бүсийн ХАМГИЙН ХУРДТАЙ, АМЖИЛТТАЙ хөгжиж буй бүсээр шалгарч, RE/MAX-ийн Төв оффисын зүгээс “Achievement Award” шагналаар шагнасныг уламжлан гардуулсан явдал байлаа.  

 

RE/MAX-ын гол давуу тал нь агентуудынхаа мэргэшил, боловсролд хамгийн ихээр анхаарч тогтмол хичээл сургалтуудыг явуулж байдагт оршиж буй бөгөөд хэрвээ та өөрийн карьераа хөгжүүлэн, Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөл тавихыг хүсч байвал http://remax.mn/service/Sales-Associate.aspx холбоосоор зочлон RE/MAX-ийн агентаар элсэхийн давуу тал, боломжуудтай танилцаарай. 

Хэрэв танд маш яаралтай байр орон сууцаа худалдах, түрээслүүлэх шаардлага гарч байгаа бол та өөртөө хамгийн ойр байрлах Ремаксын агентуудтай холбогдоорой. Ремакс Монголиагийн агентууд таны хүсэл, хэрэгцээ, шаардлагыг тань анхааралтай сонсож, үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж, зөвхөн таны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллахдаа баяртай байх болно. 

Агент болон брокер оффистой холбогдох бол энд дарна уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.