Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгээс авах НЭГ ТЭРБУМ ам.долларын зээлийн хэлэлцээр батлагдлаа

ГХЯ
2016 оны 5 сарын 2
iKon.MN
 

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хамтарсан хорооны V хуралдааныг Монголын хэсгийн тэргүүний хувиар Шинэ Дели хотноо 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн байна.

Хуралдааны үеэр БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрт Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, Энэтхэг улсын ЭКЗИМ Банкны Дэд захирал Дэвид Раскүйнха нар гарын үсэг зуржээ.
 

Мөн Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хооронд 2015 оны 5 дугаар сард байгуулсан Ялтан харилцан шилжүүлэх тухай гэрээг соёрхон батламжилсан жуух бичгүүдийг Гадаад хэргийн сайд нар солилцож, холбогдох Протоколд гарын үсэг зурав.


Өнгөрсөн оны тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсад айлчлахдаа нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг манай дэд бүтцийн салбарт зориулж олгохоо мэдэгдсэн.

Харин нөхцлийн хувьд зээлийн хүүг жилийн 1.75%, хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг 7 жил байхаар тохиролцжээ.

ГХЯ-наас нэг тэрбум ам.долларыг юунд зарцуулах талаарх мэдээллийг маргааш болох "Мэдээллийн цаг" уулзалтын үеэрээ өгөх юм байна.

 

Эх сурвалж: ГХЯ