Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ledvir эм нэг курс нь 750 ам.долларын үнэтэй

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 5 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Эм Импекс Концерн компани АНУ-ын Mylon компанитай хамтран элэгний С вирусийн Ledvir эмийг оруулж ирлээ. Энэхүү бүтээгдэхүүний нээлт өнгөрсөн Баасан гарагт Шангрилла зочид буудлын хурлын танхимд болсон. Ингэснээр Монгол Улсад элэгний С вирусийг эмчлэх хоёр дахь эм худалдаанд гарч байгаа юм.

Уг бүтээгдэхүүний нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа тус компанийн гүйцэтгэх захирал Б.Болормаа, гадаад харилцааны менежер Б.Мөнх-Эрдэнэ, АНУ-ын олон улсын элэг шилжүүлэн суулгах төвийн захирал доктор Майкл Чарлтон нар оролцсон. Нээлтийн үеэр Монгол Эм Импекс Концерн компанийн гадаад харилцааны менежер Б.Мөнх-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай компани элэгний С вирусийг эмчлэх эмийг оруулж ирлээ. Яагаад элэгний С вирусийн эмийг оруулж ирэх болсон юм бэ?

-Манай компани 1923 онд үүсгэн байгуулагдсан. Манай улсад элэгний С вирусийн халдвартай өвчтөний тоо нийт хүн амын 16 хувь буюу ойролцоогоор 200 гаруй мянган хүн байдаг.

Мөн 100 мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна гэсэн харамсалтай судалгаа бий.

Тиймээс манай компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, түүнчлэн “Элэгний С вирусгүй Монгол Улс” хөтөлбөрийг хэрэгжүүлж АНУ-ын Mylon компанийн Ledvir бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүллээ. Энэхүү эмийг оруулж ирснээр элэгний С вирусийн халдвартай өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, илүү олон хүн эдгэх боломж бүрдэж байгаа юм.

Уг бүтээгдэхүүний үйлдвэрлэгч Mylan Pharmaceutical компанийн хувьд 30 мянган ажилтантай, 39 салбар үйлдвэртэй, дэлхийн 145 улсад эмийн бүтээгдэхүүн нийлүүлдэг, дэлхийн шилдэг компаниудын нэг байгаа. 

-Элэгний С вирусийг эмчлэх Харвони гэж эм бий шүү дээ. Танай компанийн оруулж ирсэн Ledvir эм ямар давуу талтай юм бэ?

-Энэ эмийг Mylon компани 2014 онд хэрэглээнд үр дүнтэй нэвтрүүлж олон хүний өвчнийг анагааж чадсан.

Ledvir эмийн эмчилгээний үр дүн бусад орнуудтай харьцуулахад Монгол Улсад харьцангуй сайн байх болно.

Монголын элэгний С вирусийн халдвартай хүмүүсийн 98-99 хувь нь 1-В гэсэн генотептэй байдаг. 

Учир нь уг эм элэгний С вирусийн генотеп-1 сайн тохирдог.

Монголын элэгний С вирусийн халдвартай хүмүүсийн 98-99 хувь нь 1-В гэсэн генотептэй байдаг. Тэгэхээр Ledvir эм илүү үр дүнтэй байна. Энэ эм элэгний С вирусийг 98-99 хувь устгана. 

-Эмийг хэрхэн олгох вэ. Үнийн хувьд хямдарсан уу. Ямар үнээр худалдаалагдах вэ?

-Зөвхөн нийслэл хотын иргэд гэлтгүй манай компани 21 аймагт салбартай учраас хөдөө, орон нутгийн иргэд авах боломжтой. Орон нутаг дахь салбар эмийн сангуудаас авч болно. Энэхүү эмийг эмчийн зааврын дагуу жороор олгох юм.

Бид эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Ledvir эмийг оруулж ирсэн. Тэгэхээр үнийн хувьд ч гэсэн буурсан. Тухайлбал, Харвони эм курс нь 1,200 ам.доллараар худалдаалагддаг. Харин Ledvir эм нь 750 ам.доллараар худалдана.

-Ledvir эм хэзээнээс худалдаанд гарах вэ?

-Эхний эм манай улсад ирсэн байгаа. Тиймээс энэ өдрөөс эхэлж манай компанийн салбар эмийн сангуудаар худалдаалагдаж эхэлсэн. 

-Иргэд Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юу?

-Энэ талаар бид ярьж байгаа. Манай компанийн зорилго элэгний С вирусийн эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх учраас ЭМД-аас хөнгөлөлттэй үнээр олгох талаар ярилцаж байна. Хэрвээ ЭМД-аас хөнгөлөлттэй үнээр авч эхэлбэл илүү олон хүнд эдгэрэх боломжтой болно. 

-Харвони элэгний С вирусийг 70-80 хувь эмчилнэ гэдэг. Ledvir эмийн тухайд С вирусийг хэдэн хувь эмчлэх вэ?

-Манай компанийн оруулж ирсэн эм элэгний С вирусийг 98-99 хувь эмчилнэ. 

Зураг