Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Үл хөдлөх хөрөнгө танилцуулах АВТОБУСТАЙ АЯЛАЛ үргэлжилсээр л ...

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 2
Сурталчилгаа

Хүн бүрийн амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг нь ӨӨРИЙН ГЭР БҮЛИЙН ХҮСЭЛ ШААРДЛАГАД НИЙЦСЭН орон сууцыг сонгох билээ.

Буруу болон дутуу хийгдсэн шийдвэр таны насаараа хурааж хуримтлуулсан мөнгийг тань үрэн таран хийхэд ч хүргэхэд болзошгүй байдаг бөгөөд Улаанбаатар хотын хурдацтай хөгжин тэлж байгаа энэ цаг үед өөрийн гэр бүлийн бодит хэрэгцээнд бүхий л талаараа нийцэх орон сууцыг хайж олох нь цаг хугацаа болон зардал шаардсан ажил байдаг.

Тэгвэл та амралтын өдрүүдээр өөрийн сонирхож буй барилгын төслүүдээр зочлон өөрт хэрэгтэй бүхий л мэдээллээ нэг дороос авах боломжтой үл хөдлөх хөрөнгө танилцуулах Автобустай аялалыг RE/MAX Mongolia зөвхөн таньд зориулан 4 сарын 30 нд 5 дахь удаагаа зохион байгууллаа. Өнгөрсөн оны 10 сард албан ёсоор нээлтээ хийсэн Ремакс Монголиа үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани хэрэглэгчдэдээ зориулан Монголд анх удаа энэхүү автобустай аялалыг зохион байгуулснаас хойш нийт 390 гаруй хэрэглэгчид хамрагджээ.  

Энэ удаагийн аялалыг 13 р хороололд Дипломатын  байрны 3 давхарт байрлах РЕМАКС ИНФИНИТИ оффис зохион байгуулсан бөгөөд ОЛОН УЛСЫН ЖИШИГ СТАНДАРТАД НИЙЦСЭН АВТОБУСТАЙ АЯЛАЛ (BUS TOUR)-аараа Улаанбаатар хотын Баянзүрх, Хан Уул дүүрэгт байрлалтай шилдэг төслүүд болох ОЛИМП ХОТХОН, ПАРКСАЙД РЕЗИДЕНС, НАРЛАГ ӨРГӨӨ, ЭНХЖИН ХОТХОН, ХАППИ ХАУС, ИВЭЭЛ зэрэг хотхонуудаар өглөөний 10:00-14:00, өдрийн 15:00-19:00 цаг хүртэл 2 ээлжээр үргэлжилж нийт 80 гаруй хүмүүс хамрагдлаа.

РеМакс Монголиа нь Монголын маш олон барилгын компаниуд, төслүүдтэй тусгайлсан гэрээгээр хамтран ажилладаг тул маш олон боломжуудаас таньд сонголтоо хийх боломжыг олгодог. Мөн дэлхийн 110 орны үл хөдлөх хөрөнгүүдээс өөрт хэрэгтэйг сонгоход хэрэглэгч, харилцагч нарынхаа хооронд гүүр болж ажилладаг гэдгийг хэрэглэгч таньд дуулгая.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын мэргэжлийн агентуудын хамт автобус аялалд хамрагдан төслүүдээр зочлох нь хэрэгцээтэй бүх мэдээллийг нэг дор авч, барилгуудыг бодит байдал дээр нь үзэж танилцан, өөрийн хэрэгцээнд тохирох эсэхийг нягтлах,  үнэ төлбөр, худалдан авах БҮХИЙ Л БОЛОМЖУУДЫГ НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАХ боломжийг танд олгож байгаа юм.

“RE/MAX АВТОБУСТАЙ АЯЛАЛ-5”-ИЙН ОРОЛЦОГЧ Г.СЭРГЭЛЭНГИЙН СЭТГЭГДЭЛ:

Манай гэр бүл ам бүл дөрвүүлээ эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Саяхан бага охин маань төрж, ам бүл маань өнөр болохын хирээр орон сууцаа томруулах хэрэгцээ гараад байгаа юм. Бас хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодож хотын утаанаас хол цэвэр агаартай бүсийг сонирхож байна. Би гэр бүлийн хүнтэйгээ өмнө хоёр гурван хорооллоор байр сонирхож явсаар бүтэн өдрийг бардаг, явсан ч хангалттай сайн мэдээлэлтэй болж чаддаггүй байсан болохоор тэр бүр байр үзэж чаддаггүй байсан.

Ихэнхи байрнууд амралтын өдрөөр ажилладаггүй нь ажлын өдрүүдэд байнгын ажилтай манайх шиг гэр бүлд их төвөгтэй байсан.  Харин RE/MAX АВТОБУСТАЙ АЯЛАЛ нь сар бүр тогтмол зохион байгуулж байгааг сонсоод бүртгүүлж аялалд хамрагдсан нь маш зөв болж, хэдхэн цагийн дотор 6 хотхонуудын байр үзэж танилцан, агентууд нь байр үзэж явахдаа анхаарч мэдэж байх олон зүйлсийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, хүмүүст МАШ ЦЭГЦТЭЙ, СИСТЕМТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлсэнд RE/MAX-н хамт олонд талархаж байна.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын мэргэжлийн агентуудын хамт автобус аялалд хамрагдан төслүүдээр зочилох нь хэрэгцээтэй бүх мэдээллийг нэг дор авч, барилгуудыг бодит байдал дээр нь үзэж танилцан, өөрийн хэрэгцээнд тохирох эсэхийг нягтлах, үнэ төлбөр, худалдан авах БҮХИЙ Л БОЛОМЖУУДЫГ НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАХ боломжыг таньд олгож байгаа юм. Энэхүү аялалд хамрагдахад үнэ төлбөргүй бөгөөд хэрэв та энэхүү аялалд хамрагдахыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй. Насан туршдаа амьдран суух орон байраа сонгохдоо та  үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн агентад хандсанаар барилгын хийц, байршил, байрны зээл г.м талаар цогц мэдээллийг авахаас гадна тухайн байрны ирээдүйн үнэ цэнэ, төлөвлөлт, үнэлгээний талаар маргэжлийн зөвлөлгөөг үнэ төлбөргүй авах боломжтой байдаг.

Мөн RE/MAX-ийн агентуудтай ЭНД ДАРЖ холбогдоорой. RE/MAX-ийн агентууд танд үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхэд үргэлж бэлэн байх болно.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22

Зураг
23

Зураг
24

Зураг
25

Зураг
26

Зураг
27

Зураг
28

Зураг
29

Зураг
30

Зураг
31

Зураг
32

Зураг
33

Зураг
34

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.