Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

ХҮН АН-г дэмжих эсэх нь эргэлзээтэй байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хөдөлмөрийн Үндэсний Нам 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан Намыг дэмжиж оролцох болсон талаар мэдээлэл гараад байна.

Энэ талаар СЕХ болон холбогдох хүмүүсээс тодрууллаа.

СЕХ "Өчигдрийн байдлаар ХҮН сонгуульд оролцохоор бичиг баримтуудаа бүрдүүлж өгсөн байгаа. АН-ыг дэмжиж оролцох эсэх талаар баттай мэдээлэл алга байна" гэсэн юм.

Харин ХҮНамын Төв хорооны хурлаар сонгогдсон намын дарга Т.Ганболд өчигдөр 2016 оны УИХ-ын сонгуульд ХҮН АН-ыг дэмжиж оролцох болсон талаар албан бичиг хүргүүлжээ. Энэ талаар түүний хэвлэлийн төлөөлөгч н.Наранзаяагаас тодруулахад "Энэ ор үндэсгүй мэдээлэл биш. Дарга өчигдөр тийм шийдвэр гаргасан" гэлээ.

Гэтэл 2016 оны дөрөвдүгээр сарын 18-нд Төв хорооны хурал болж, Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй байгаа С.Боргилыг хэвээр үлдээж, баталгаажуулсан хэмээн мэдээлж байсан. 

Тэгэхээр Т.Ганболдын гаргасан шийдвэр хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй байна.

СЕХ-нд хүргүүлсэн албан бичиг