Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: МҮЭСТО-д “Тарьц, суулгац-2016” үзэсгэлэн гарч байна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 4 сарын 30
iKon.MN

“Тарьц, суулгац-2016” үзэсгэлэн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд /Баруун дөрвөн замд байрладаг/ өчигдөр нээгдлээ. Үзэсгэлэн тавдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн худалдаанд ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 35 гаруй ойн мэргэжлийн байгууллага оролцож байна. Эдгээр ойн мэргэжлийн байгууллагууд өөрсдийн мод үржүүлгийн газарт тарьж, ургуулсан төрөл бүрийн мод, сөөгний тарьц, суулгац, үр, үрсэлгээ болон бордоог худалдаалан борлуулж байгаа юм.

Мөн мод тарьж ургуулах талаар заавар зөвлөгөө өгч байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд 63 тоот зарлиг гаргаж, нийт ард иргэд, айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг  мод, бут, сөөг тарих, түүнийгээ арчлан хамгаалах, амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн ажиллах талаар уриалга гаргасан билээ. 

Энэхүү уриалгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг тарьц, суулгацаар хангах, мөн тарьц, суулгац ургуулан бизнес эрхэлдэг иргэн, аж ахуйн, нэгж байгууллагын борлуулалтыг нэмэгдүүлж үйл ажиллагааг дэмжих, хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор БОНХЯ, “Ногоон хэрэм” төсөл болон “Хот цэцэрлэгжилтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулж байна.

Фото
Зураг
1
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
2
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
3
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
4
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
5
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
6
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
7
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
8
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
9
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
10
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
11
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
12
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
13
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
14
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
15
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
16
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
17
Гэрэл зургийг mpa.mn