Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

НОМ УНШИХААС өөр аргагүй болгох УХААНТНУУДЫН ЭШЛЭЛҮҮД

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үе үеийн ухаантан мэргэд ном уншихын ач холбогдлыг хэрхэн сургаж хэлж байсныг сонирхоорой.

  • “Ном унш, номноос суралц. Тэгвэл амьдрал үлдсэнийг нь хийж өгөх болно” Фёдор Достоевский
  • “Хэрвээ чи бүгдийн уншдаг номыг уншвал бүгдийн боддогийг бодохоос хэтрэхгүй” Харуки Мураками
  • “Зарим номыг үнэрлэхээр, заримыг амсахаар бүтээсэн байдаг бол цөөхнийг нь зажлахаар, цаашлаад шингэхээр бүтээсэн байдаг” Фрэнсис Бэкон
  • “Бүх сайн ном бодит явдлаас илүү үнэн мэт бичигдсэн байдаг, уншиж дууссаны дараа үйл явдал нь чамд тохиолдсон мэт сэтгэгдэл төрүүлдэг, харин түүний дараа бүгд чамд тохиолддог” Эрнст Хемингуэй
  • “Сайн номыг сонгож уншдаггүй хүн нь бичиг үсэггүй хүнээс огтхон ч ялгаагүй” Марк Твэйн
  • “Бүх сайн номнуудыг унших нь өнгөрсөн зуунуудын хамгийн ухаалаг хүмүүстэй ярилцаж суух мэт” Ренэ Декарте
  • “Номгүй айл сүнсгүй бие мэт” Маркус Туллиус Цицеро
  • “Соёлыг устгахын тулд ном шатаах хэрэггүй. Зүгээр л хүмүүсийн уншихыг нь болиулчих” Рэй Брэдбури
  • “Дэлхийн хамгийн шилдэг кинотеатр бол тархи, сайн ном унших үед чи үүнийг мэдэрнэ” Ридлей Скотт
  • “Бид ганцаараа биш гэдгээ мэдэхийн тулд ном уншдаг” К.С.Льюис
  • “Бидний уншихыг, бүжиглэхийг битгий хоригло, энэ хоёр нь дэлхий ертөнцөд ямар ч хоргүй цэнгэл билээ” Франсуа Вольтер
  • “Ухаантай болохын тулд чи арван ном л унших хэрэгтэй, гэхдээ тэднийг олохын тулд мянган ном унших хэрэгтэй болно” Үл мэдэгдэх зохиолч
  • “Ном бол цаг хугацааны далайгаар аялах хөлөг онгоц юм” Фрэнсис Бэкон
  • “Номонд итгэ. Тэд хэрэггүй үед дуугаа хурааж, хэрэгтэй үед бүх дэлхийн нууцыг хэлж өгнө” Үл мэдэгдэх зохиолч
  • “Уншиж сурах нь гал асаахтай адил, дараа нь уншсан үг болгон нь түүнээс үсэрсэн оч юм” Виктор Хюго
  • “Сайн ном бүх нууцаа нэг дор дэлгэдэггүй” Стефен Кинг