Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Xanadu Mines өндөр агууламжтай алтны илэрц илрүүлжээ

WWW.GAULI.MN
2016 оны 4 сарын 19
Gauli

Xanadu Mines компани 90 хувийг нь эзэмшдэг Оюут-Улаан алт-зэсийн төслийн хүрээнд хийсэн суваг малталтын үр дүнд 145гр/тн хүртэлх агууламж бүхий алтны илэрц илэрчээ.

Энэ нь өмнө илрээд байсан алтны агууламж үргэлжлэн нэмэгдэх боломжтойг харуулж байгаа юм.

Нийт 157 чулуун дээжинд шинжилгээ хийж үзэхэд 56 дээж нь 10гр/тн, 8 дээж нь 100гр/тн-оос илүү агууламжтай байжээ. Шинжилгээгээр 4.5 км урт, 300 метр өргөн эрдэсжсэн талбай байгаа нь тогтоогдсон байна.

Уг үр дүн гарснаас хойш дараагийн геологийн ажлыг хийхээр төлөвлөөд байна. Мөн Stockwork I ба Bavuu бүсүүдэд хайгуул хийсэн ба үр дүнг нь ирэх долоо хоногуудад зарлах юм. 

Сиднейд төвтэй Bell Potter үнэт цаасны компаниас тус компанийн хувьцааны ханшийн талаар тогтмол таамаглал дэвшүүлдэг ба 0.35 долларт хүрнэ гэж таамаглажээ. Энэ нь одоогийн ханш болох 0.21 доллараас 66%-иар өндөр ханш юм. 

Эх сурвалж: http://www.proactiveinvestors.com.au/

Хувьцааны ханш

 

Xanadu Mines-ийн тухай
Салбар: Уул уурхай
Бирж: Австраль
Симбол: XAM
Хувьцааны тоо: 374.67 сая ширхэг
Хаалтын ханш: 0.21

Xanadu Mines-ийн ордууд нь Монголын өмнийн говийг дайран өнгөрдөг Азийн алт-зэсийн судлын бүсэд байрладаг. Компанийн хувьд хайгуулын ажлыг тасралтгүй хийж одоогийн байдлаар Хармагтай болон Оюут Улааны ордуудын нөөцийг хэсэгчлэн тогтоогоод байгаа юм. Хармагтайн орд нь Улаанбаатараас 420км зайд, Өмнөговьд байрладаг ба тус орд нь Оюу толгой, Цагаан суварга гэх зэрэг томоохон ордуудыг багтаадаг алт-зэсийн бүсэд багтдаг байна.

Харин Оюут Улааны орд нь Дорноговьд байрладаг, Сайншандаас 70км зайд оршдог. Хармагтайн ордын хувьд ЖОРК-ийн тайлангаар 1,533 сая паунд зэс, 2 сая унцаас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй нь тогтоогдсон. Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр байгаа юм.

Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлж байна. Цаашид нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд хайгуулын ажлыг тогтвортой хийнэ гэдгээ компани мэдэгдээд байгаа юм.