Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гадны хакерууд Ховд аймгийн музейн сайтад ХАЛДЖЭЭ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 4 сарын 15
iKon.MN

Сүүлийн үед Монголд төдийгүй Дэлхий дахиныг Ховд аймгаас олдсон "Түрэгийн үеийн олдвор" шуугиулж байгаа.  

Гэтэл хоёр хоногийн өмнөөс Ховд аймгийн музейн сайтад гадны хакерууд халдсан аж.

Энэ талаар тус музейн сайт хариуцсан ажилтнаас тодруулахад "Хоёр хоногийн өмнө сервер хэвийн ажиллаж байсан. Сая над руу музейн ажилтан ярьж энэ талаар хэллээ. Одоо ажил дээрээ очоод засна. Ямар нэгэн асуудал байхгүй шүү" гэсэн хариулт өгөв.

Хакерууд сайтын нүүр зургийг дараах зургуудаар сольсон байна.  Музейн сайт руу орохыг хүсвэл ЭНД дарна уу.