Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Оюунгэрэл: Б.Булгантай уулзсан, удахгүй мэдээлэл өгнө

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 14
iKon.MN

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар Төв аймаг дахь цагдан хорих төвд хоригдож буй С.Зориг агсны гэргий Б.Булгантай уулзаж чаджээ. 

Б.Булганы биеийн байдал ямар байсан, хүний эрхийг зөрчсөн дарамт шахалт үзүүлж байгаа эсэх талаар юу ярьсныг Ц.Оюунгэрэл гишүүнээс тодруулахад “Ямар ч байсан Б.Булгантай уулзсан. Удахгүй мэдээлэл хийнэ” гэсэн хариу өглөө.  

Б.Булганы ээж Д.Байгальмаа хүний эрхийг зөрчиж байгаа талаар дээрх хоёр гишүүнд хандсан байна. Ц.Оюунгэрэл, Л.Болд нар Д.Байгальмаагийн хүсэлтийн дагуу Төв аймаг дахь цагдан хорих төвд энэ сарын 13-нд очжээ. 

Гэтэл Б.Булганы хоригдож буй хэсэг рүү УИХ-ын гишүүдийг оруулахгүй хэмээн хуулийн байгууллагын ажилтнууд хаасан байна. Үүнийг эсэргүүцсэн Ц.Оюунгэрэл гишүүний Цагдан хорих төвийн шалан дээр сууж буй зургийг Л.Болд гишүүн жиргээнд оруулсан байв.

С.Зоригийн амь насыг хороосон хэрэгтэй холбоотойгоор Б.Булганаас гадна гурван хүнийг хорьж шалгаж байгаа, тэднийг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй хүний эрхийг зөрчиж байгаа талаар эрэн сурвалжилсан "Open door" сонины ЦУВРАЛ I: С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн эргэн тойронд юу болж байна вэ?ЦУВРАЛ II: С.Зоригийг хороосон хэрэгт ахиад хэдэн хүнийг золиосолж байна вэ? цуврал сурвалжлагыг манай сайт зохиогчийн зөвшөөрөлтэйгээр нийтэлсэн билээ.