Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Араб түмний МЭРГЭН ҮГС

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтний нэгэн томоохон үндэс угсаатан болох Араб хүмүүсийн мэргэн сургааль үгсээс хүргэж байна. 

 

  • Хэлэх үгс чинь чимээгүй сууснаас илүү гарахааргүй бол яриад хэрэггүй
  • Арслангаар удирдуулсан хонин сүрэг, хониор удирдуулсан арслангуудаас хүчтэй
  • Алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байх нь хоёр дахь алдаа болно
  • Ухаантай хүн нүд ирмэхэд ойлгодог бол тэнэгүүд цохиулж байж ойлгодог
  • Ухаантай эмэгтэй эр хүнд хэлсэн үг бүртээ чихэр нэмж, эр хүнээс сонссон үг бүрээс давсыг нь шүүж чаддаг
  • Нэг чухал туршлагаас долоон ухаалаг зарчим төрдөг
  • Салхи хэзээ ч завины хүссэн зүгт үлээдэггүй
  • Дутагдалгүй найз хайсан хүн ганцаар хоцордог
  • Хөдлөхгүйгээр цаг хугацааг ойлгох боломжгүй
  • Ялалт хүнд ямар боломж байгааг харуулдаг бол ялагдал түүний үнэ цэнийг мэдрүүлдэг
  • Хааж чадахгүй хаалгыг битгий нээ