Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд Ш.Алтангэрэл итгэмжлэх жуух бичгээ барив

ГХЯ
2013 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл энэ сарын 23-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд итгэмжлэх жуух бичгээ барилаа. Итгэмжлэх жуух бичиг барих ажиллагаа Кремлийн Том ордны Александрын танхимд болов. 

Элчин сайдуудын итгэмжлэх жуух бичгийг хүлээн аваад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэлсэн үгэндээ, та нарын төлөөлж байгаа улсууд болон Орос улсын хоорондын харилцааг хөгжүүлэх чухал ажил та бүхэнд ногдож байна. Та бүхний ажил үйлс үр дүнтэй, улс төрийн яриа хэлэлцээг цаашид ургашлуулан ахиулахад чиглэгдсэн, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд тустай байна гэдэгт бид итгэлтэй байна. Монгол Улстай бид, сайн хөршийн олон жилийн найрсаг харилцаатай билээ. Эрчим хүч, дэд бүтэц, тээвэр, уул уурхайн салбарт төлөвлөөд байгаа төслүүдийг дэс дараатайгаар хэрэгжүүлнэ гэж үзэж байна” хэмээн онцлон тэмдэглэв. 

Тэрбээр үгийнхээ төгсгөлд та бүхнийг энэхүү нэр хүндтэй ажил үүргээ гүйцэтгэхэд тань оросын удирдлагын болон манай яамдын зүгээс туслаж дэмжинэ гэдэгт найдаж болно гэлээ.