Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд анх удаа IELTS-ийн жишиг шалгалт өгч үзэх боломжтой боллоо

ikon.mn
2016 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед оюутан залуучууд маань дэлхийн шилдэг их дээд сургуулиудад амжилттай элсэн суралцсаар байгаа ба жил ирэх бүр энэ тоо өссөөр байна. Тэгвэл гадаадад сурахын тулд хамгийн түрүүнд шаардагдах зүйл бол Англи хэлний мэдлэг байдаг бөгөөд тэр дундаа IELTS-ийн шалгалтын боломжийн өндөр оноо байдаг билээ.

Үүнтэй холбоотойгоор IELTS-ийн шалгалтанд бэлдэж байгаа болон удахгүй өгөх гэж байгаа залуустаа зориулан шинээр явагдаж эхэлсэн IELTS Mock Test–ийн талаар Нова Боловсролын төвийн сургалтын менежер Э.Бат-Амгалантай ярилцлаа.

- Гол асуултандаа шууд оръё. IELTS Mock Test гэж юу вэ? Албан ёсны IELTS-ийн шалгалтаас ялгаатай юу?

- IELTS Mock Test гэдгийг шууд орчуулах юм бол жишиг шалгалт гэсэн утгатай бөгөөд үүгээр IELTS-ийн албан ёсны шалгалтанд өөрийн авч чадах боломжит оноогоо тогтоолгодог байгаа.

Мөн үүний гол давуу тал нь мэргэшсэн гадаад багш нараас зөвлөгөө авч болдогт байгаа юм. Өөрөөр хэлбэл та IELTS-ийн жинхэнэ шалгалт өгөхөөсөө өмнө цочироо”-гоо гаргачихна гэсэн үг. Mock Test маань IELTS-ийн жинхэнэ шалгалттай яг адил хэлбэрээр явагддаг бөгөөд үндсэн 4 хэсгээс бүрдэж байгаа. Иймээс оюутан залуусдаа өөрсдийгөө илүү бодитоор сорьж үзэх боломжийг олгож байна.

 

- Яагаад энэхүү жишиг шалгалтыг өгч үзэх хэрэгтэй гэж?

- Өнөөдөр манай залуучууд IELTS-ийн өндөр оноо авахын тулд Англи хэлний сургалтын төвүүдэд, зарим нэг нь бие даан бэлтгэдэг.

Ингэж бэлдсэний эцэст 200$ төлөөд шалгалтандаа хүссэн оноогоо авч чадахгүй тохиолдол их байдаг. Ихэвчлэн анх удаагаа олон улсын  шалгалт өгч байгаа үед оролцогчид маань сандарч, дадал багатайгаасаа болж туршлагагүйтдэг. Тиймд манай Нова Боловсролын Төвөөс авч байгаа жишиг шалгалтыг  өгснөөр хямд зардлаар туршлага хуримтлуулан авч,  цагаа зөв хувиарлахыг сурч мөн өөрийн гэсэн дадал зуршилтай ч болох юм.

Хамгийн чухал зүйл нь мэргэжлийн IELTS-ийн багш нар маань оролцогч тус бүрийн шалгалтын материалыг дүгнэн алдаа дутагдал дээр нь зөвлөгөө зөвлөмж бичиж өгдөг байгаа.

Ингээд шалгалтын дараагаар оролцогч тус бүрийн материалыг мэйлээр нь явуулдаг бөгөөд мөн оролцогчид маань материалаа өөрийн биеэр ирэн эргүүлэн авч алдаан дээрээсээ суралцах ховорхон боломжтой юм.

 

- Тэгвэл энэхүү шалгалт нь ямар хэлбэрээр явагддаг вэ?

- Жишиг шалгалтын хувьд IELTS-ийн албан ёсны шалгалтан дээр баримталдаг дүрэм журамтай адилхан явагддаг ба нийт 4 хэсгээс бүрдэнэ.

Үүнд сонсох, бичих, унших болон ярих чадваруудын хэсэг тус тус багтсан болно. Шалгалтын эхний 3 хэсэг нь нийтдээ 3 цаг үргэлжлэх бөгөөд хамгийн сүүлд нь мэргэжлийн IELTS-ийн гадаад багштайгаар ярианы хэсгээ ганцаарчилсан байдлаар 10-15 минут өгнө. Шалгалтын материал 7 хоног бүр бүрэн шинэчлэгдэж байдаг тул нэг хүн хэдэн удаа ч өгсөн шинэ даалгаваруудтай ажиллаж байх юм. 

Шалгалтын хариу маань шалгалт явагдсан өдрөөс хойш 3-5 хоногийн дотор гардаг байгаа.

- Зөвхөн IELTS-ийн шалгалтанд бэлдэж байгаа хүмүүст хэрэгтэй юу?

- Мэдээж хэрэг нэн түрүүнд IELTS-ийн шалгалт өгөхөөр бэлдэж байгаа залууст маань тун хэрэгцээтэй зүйл юм.

Мөн заавал гадаадын их дээд сургуулиудад суралцах, тэтгэлэг горилж байгаа хүмүүс гэлтгүй өөрийн англи хэлний мэдлэгийн түвшингээ олон улсын стандартын дагуу шалгуулж ямар түвшинд байгаагаа тодорхойлуулах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй.

 

- Хэрхэн бүртгүүлэх болон төлбөрийн тухайд?

- IELTS Mock Test маань Нова Боловсролын Төв дээр долоо хоног бүрийн бямба гарагт явагддаг байгаа. Шалгалтын хураамж нь 20,000₮ төгрөг бөгөөд суудлын тоо хязгаартай байдаг тул урьдчилж утсаар болон интернетээр анкет бөглөн бүртгүүлэх шаардлагатай.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7012-8080, 8989-0089 утсуудаар болон дараах ФЭЙСБҮҮК хуудсаар авах боломжтой.

- Англи хэлийг шамдан суралцаж буй залуучуудад маань бага зардлаар өөрийгөө сорих боломж олгож буй танай Нова Боловсролын Төвийн хамт олонд баярлалаа!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.