Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

САЙХАН ЭМЭГТЭЙН тухай АГУУ ЭРЧҮҮДИЙН хэлсэн ЭШЛЭЛҮҮД

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

 

  • “Эмэгтэйчүүд бол яг л салхи, аянга, цахилгаан мэт байгалийн нэг хүч” Хаггинсон Торри
  • “Эр хүн байх хэцүү, эмэгтэй хүн байх бүр хэцүү” Мартти Ларни
  • “Энэ дэлхий дээр тэднээс ганцхан үлдсэн байсан ч эмэгтэй хүний тухай ярих шинэ сэдэв үргэлж олдох болно” Станислав Буффле
  • “Эмэгтэй хүн байх нь маш хэцүү, учир нь тэд ихэнхдээ эрчүүдтэй учраа ололцох хэрэгтэй болдог” Жозеф Конрад
  • “Хэрвээ эмэгтэй хүн гэж огт байгаагүй бол манай дэлхийн бүх мөнгө ямар ч утгагүй зүйл болох байлаа” Аристотель Онассис
  • “Эрчүүдийн бүх бодол, санаа эмэгтэй хүний мэдрэмжгүйгээр бий болохгүй” Вольтер
  • “Гоо сайханд бас ач тус бий, сайхан эмэгтэй дутагдалтай байх боломжгүй” Иоган Фридрих Шиллер
  • “Сул талаа зэвсэг болгосон үедээ эмэгтэйчүүд хамгийн хүчтэй байдаг” Иван Бунин
  • “Эмэгтэйчүүд хайрлуулахын төлөө төрсөн болохоос ойлгогдох гэж төрөөгүй” Оскар Уайлд
  • “Эмэгтэйчүүдийн ааш занг тодорхойлох боломжгүй, тэд өдөр бүр өөр өөр ааштай байдаг” Гейне Генрих
  • “Зөвхөн эмэгтэйчүүд л цаг хугацааг түр зогсоож чадна” Юзеф Булатович
  • “Хэдийгээр түүхийг эрчүүдийн нэрээр санадаг ч үнэндээ түүхийг эмэгтэйчүүд л бүтээдэг юм” Генрих Гейне
  • “Эр хүний хүзүүгээр тэвэрсэн сайн эмэгтэйн гар бол тэнгэрээс түүн рүү шидсэн аврах цагираг юм” Жером Дэвид Сэлинжер
  • “Сайхан харагдахын тулд эмэгтэй хүн хар цамц, хар банзал өмсөөд хайртай эр хүнтэйгээ сугадалцаад гарахад л хангалттай” Ив Сен-Лоран
  • “Эмэгтэйчүүд бол ариуссан амьтад, тэднийг хайрлавал чи давхар ариусна гэсэн үг” Александр Дюма
  • “Эрчүүдийн тархинд үүрд санагдаж үлдэхийн тулд зарим эмэгтэйчүүд гудамжаар нэг удаа алхахад л хангалттай” Редьярд Киплинг
  • “Хэн нэг тэнэгийн ард агуу эмэгтэй зогсож байдаг нь жам ёсны үзэгдэл” Жон Леннон
  • “Хайртай эмэгтэйгээ олоогүй хүн эмэгтэй хүнийг хэн гэдгийг хэлж чадахгүй” Теофиль Готье
  • “Хэрвээ эмэгтэй хүн бууж өгөөгүй бол ялсан гэсэн үг, харин бууж өгвөл ялагчийн нөхцлийг тулгаж байна гэсэн үг” Карель Чапек
  • “Эмэгтэй хүн л эрчүүдийг диваажингаас гаргаж чаддаг ба мөн эмэгтэй хүн л тэднийг диваажинд буцааж чаддаг” Эльберт Хаббард

 

 

Эх сурвалж: Adme.Ru