Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат таалал төгсжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат өнөө өглөөний 5.00 цагт өвчний улмаас таалал төгссөн тухай түүний ойрын эх сурвалжууд мэдээллээ.

О.Чулуунбат нь 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993-1996 онд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, 2000-2006 онд Монгол банкны ерөнхийлөгч, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан юм.

Тэрээр хүнд өвчний улмаас Япон улсад эмчлүүлж байжээ.

О.Чулуунбат агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.