Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг рүү зорчихгүй байхыг анхаарууллаа

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгт өнгөрөгч зунаас эхлэн шумуулаар дамждаг дэнге халдварт өвчин гарч одоогоор 50 мянга гаруй хүн өвчилж, 109 хүн уг өвчний улмаас нас баржээ. Энэ нь урьд жилүүдээс хэд дахин илүү тоо бөгөөд тус улсад борооны улирал нь 9 дүгээр сард дуусдаг боловч энэ жил бороо үргэлжлэн орсоор байгаатай холбоотой юм. 

Дели хотын эмнэлгүүд ачааллаа даахгүйд хүрсэн ба халдвар авагсдын дотор гадаадын иргэд жуулчид ч олноор байгаа аж.

Иймээс ГХЯ-наас өөрийн улсын иргэддээ хандаж онцын шаардлагагүй бол Энэтхэг улс руу энэ үеэр зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тогтоол устай газар явахаас зайлсхийх, шумуулын тос байнга хэрэглэх зэргийг анхааруулж байна.