Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баабар, С.Эрдэнэ хоёрын маргаан шүүх, цагдаадаа тулав

Б.Ану
2016 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

"Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач!" гэх нийгмийн даатгалын салбарын тухай хөндсөн өгүүллээрээ нийтлэлч Баабар УИХ-ын гишүүн, сайд С.Эрдэнийг

"... Монголд олон арван  мянган тэтгэвэрийнхэн бий. Цаана нь талийгаачид бүр олон. Далайцтай хөдөлж болох их ундарга. Төрийн шударга ажилтнуудаа гүтгэсэн бол тэнгэр намайг ниргэж, хуулийн хурц хараа тас цавчиг. Хулгай дээрэм нүүрэлсэн хөөрхий эх орон мину!

Гэрэлт шар наран дор ил задгай хийж буй энэ тонуулыг хүн болгон шахам мэдэж байгаа болохоор цагдаа ч бас хамар битүү ч үнэрлэсэн байж таараа. Асуудлыг шалгахаар дээш нь өргөн мэдүүлжээ. Татгалзсан хариу авав. Нэгд удахгүй сонгууль болох гэж байхад илүү шуугианаар яахав. Хоёрт ерөнхий менежер нь хуулиар халдашгүй эрх эдэлдэг! Өөрөөр хэлбэл дархлагдсан хулгайч!" гэж тодорхойлсон байдаг. (Өгүүллийг үргэлжлүүлэн унших)

Үүний хариуд С.Эрдэнэ Баабар нийтлэлчийг хэд хэдэн газраас тэтгэвэр авдаг тухай "Цензургүй яриа" нэвтрүүлгээр ярьсан. 

Тэдний энэхүү маргаан эцэстээ шүүх, цагдаадаа тулж С.Эрдэнэ нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

Нийтлэлч, зохиолч Б.Батбаяр буюу Баабарт шүүхийн зарлан дуудах хуудас ирсэн тухай тэрбээр өөрийн твиттер хуудсаар ийнхүү мэдээлэв.