Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгож байгаа билээ.
Энэ арга хэмжээний хүрээнд АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын Албатай байгуулж буй “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх” тухай гэрээнд Элчин сайд Б.Алтангэрэл энэ оны 2 дугаар сарын 4-нд өдөр Вашингтон хотноо гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ажиллагаанд Америкийн талаас АНУ-ын Цагаачлал, гаалийн газрын ажилтан К.Мийхан, М.Кук болон ЭСЯ-ны ажилтнууд байлцав.
Дээрх олдворуудыг Америкийн тал энэ оны 4 дүгээр сарын 5-нд Нью Йорк хотноо манай улсад албан ёсоор хүлээлгэн өгөх юм.