Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт нохойны үүлдрийг тогтоодог аппликэйшн гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Майкрософт корпораци нь Oxford хэмээх хиймэл оюун ухаан хөгжүүлэх төслийнхөө хүрээнд гэрэл зурагнаас хүний насыг таах, сэтгэл хөдлөлийг унших зэрэг хэрэглээнүүдийг бий болгож байв.

Харин энэ удаа тэд гэрэл зурагнаас нохойны үүлдрийг тогтоодог онлайн үйлчилгээ болон мобайл аппликэшн бүтээжээ.

Fetch нэртэй энэхүү аппликэшн болон вэбсайт нь нохойны үүлдэр угсааг маш нарийн таньж байгаа гэнэ. Аппликэшн нь зөвхөн iOS хувилбартай байгаа бөгөөд вэб хувилбараасаа илүү нарийн мэдээлэл, тухайлбал ямар үүлдэртэй хэдэн хувь илүү ойрхон байгаа зэргийг гаргаж харуулдаг юм байна.

Эх сурвалж: TheNextWeb