Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Леонардо Ди Каприо Монголд ирэх нь

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр болсон amfAR байгууллагын хандивын дуудлага худалдаанд оролцсон Холливүүдын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо $95,000-ын үнээр Монголд аялах эрхийг худалдаж авсан байна.

Одуудын хооронд болсон ширүүн тэмцлийн дүнд Ди Каприо нэрт аялагч Иохан Эрнст Нильсоны тэргүүлэх Монголын экспедицэд багтах эрх авчээ.

Үүнээс гадна Энди Уорхолын үнэт эдлэлүүд, Тимоти Уайтын буулгасан Элизабет Тэйлорын гэрэл зураг зэрэг ховор чамин эд зүйлсийн дуудлага худалдаанаас олсон бүх мөнгө ДОХ судлалын олон улсын санд хандивлагдах юм байна.

Энэ жилийн дуудлага худалдаанд Ди Каприогоос гадна Ума Турман, Роберт де Ниро, Jay-Z зэрэг одууд оролцсон гэнэ.

Тэгэхээр удахгүй болох Академийн шагнал гардуулах ёслолоос Оскар авах магадлал өндөр байгаа нэрт жүжигчний дараагийн зогсоол Монгол улс болж магадгүй нь.

 

Эх сурвалж: People