Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Facebook Энэтхэгт ялагдал хүлээж Free Basics-ээ хаалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Нэг жил орчим ажилласныхаа дараа үнэгүй хандалттай Free Basics үйлчилгээгээ Энэтхэгт хааж байгаагаа Facebook компани мэдээлжээ.

Энэтхэгийн засгийн газрын Telecom Regulatory Authority of India (TRAI) зохицуулах байгууллага уг үйлчилгээг Net Neutrality зарчмыг зөрчиж байна гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд хүрэх агуулга нь үнэ тарифаар ялгаварлагдах ёсгүй, ижил нөхцөлтэйгээр хүрэх ёстой гэсэн зарчим.

Энэ бодлогын хүрээнд TRAI үүрэн холбооны Reliance операторт Free Basics үйлчилгээг хаах даалгаврыг өнгөрсөн 12 дугаар сард өгчээ.

Энэтхэгийн засгийн газрын бодлогыг эсэргүүцэн, Facebook компани олон нийтээс дэмжлэг авах хөдөлгөөн өрнүүлж үүндээ $44 саяыг зарцуулсан гэсэн тоо бий.

Гэвч энэ бүх зүтгэл талаар болж TRAI байгууллага  энэ долоо хоногийн эхээр дата үйлчилгээнд ялгаатай тариф хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргаснаар Free Basics нь хууль бус үйлчилгээ болж хувирсан юм.

Facebook-ын Free Basics үйлчилгээ нь одоогоор дэлхийн 30 гаруй оронд ажиллаж байна. Ийнхүү Хятадад бүрэн хаалттай байдаг Facebook дэлхийн өөр нэг томоохон зах зээл дээр асуудалтай тулгарчээ.

 

Эх сурвалж: TheNextWeb