Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

15-наас ихэнх нутгаар ӨДӨРТӨӨ хүйтний эрч бага зэрэг суларна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

2016 оны хоёрдугаар сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд зүүн зүгийн нутгаар, 15-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 13-15-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. 
Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 36-41 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

15-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна гэж Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.