Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Ким Жон Уныг Хятадууд “зайлуулах” хэрэгтэй

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп CBS телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг “зайлуулах” ажиллагааг Хятадууд гүйцэтгэх ёстой гэжээ.

Хөтлөгчийн асуусан Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюул заналын талаар асуултанд тэр:

“Би энэ залууг түргэн хугацаанд зайлуулахыг Хятадаас шаардах байлаа. Тэр бол аюултай хүн, түүнийг басамжилж болохгүй. Эцгийгээ нас барсны дараа суудал горилж байсан тэр олон генералууд, өөр бусад хүмүүсийг дийлж гарч ирнэ гэдэг бол дутуу үнэлэхийн аргагүй чадвар. Хойд Солонгост хамгийн хүч нөлөөтэй этгээд бол Хятад улс. Тэд үүнийгээ илэрхийлдэггүй ч үнэндээ тийм байгаа. Тиймээс тэд л асуудлыг шийдэх ёстой. Хятадууд биднийг хоосолж байгаа. Тэд бидний мөнгийг авч байна. Тэд бидний ажлын байрыг эзэлж байна. Тэдний биднээс авсан бүхнээр Хятад улс дахин боссон” гэжээ.

Ер нь Дональд Трамп өнөөгийн Америкийн эдийн засгийн нөхцөл байдлын гол буруутныг Хятад улс гэж үздэгээ нуудаггүй нэгэн. Тиймээс ч түүний сонгуулийн уриа нь “Америкийг дахин хүчирхэг болгохын төлөө” юм.

Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт тив хоорондын баллистик пуужингийн технологи туршсан явдал нь Америкчуудын бухимдлыг төрүүлээд байгаа. Ингэснээрээ Хойд Солонгос АНУ-ын дурын цэгт цохилт өгч чадахаар болж байгаа юм.

 

Эх сурвалж: CBS