Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Валентины хайрын зууч зөвлөж байна

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 2 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Хавар ирлээ, хайрын сар ч гарлаа. Жихүүн өвлийн улирал шувтарч, цасан ширхэгүүдийн бүжиг анхны ногоо дэлгэрэх үзэгдлээр солигдох цаг ердөө хаяанд л ирсэн байна шүү. Ялдам бүсгүйчүүдийн хувцас аажмаар нимгэрч, гоо сайхнаа гайхуулах улирал улам л ойртсоор. Их баярын сарууд ээлжилсээр, хайрын романсууд ч хөвөрсөөр. Залуу та өөрийн бүсгүйдээ юу бэлэглэхээр зэхэж байна вэ? Бүсгүй минь чи ч гэсэн зүрхээ өгсөн ханхүүдээ хайрын баяраар ямар сюрприз барих гэж байна? Бодол болон, бөөн бөөн бэлэгнээс сонголтоо хийж чадахгүй эргэлзэнхэн явна уу. Тэгвэл миний зүгээс хосууддаа энгийн хэрнээ та хоёрын харилцаанд шинэ алхамыг авчирах хосгүй зөвлөгөөг хүргэхээр шийдлээ. Тэр нь юу вэ гэвэл:

  1. Чи хайртыгаа өөрт нь  ирсэн цор ганц, хосгүй бэлэг нь гэдгийг заавал хэлээрэй. Илэрхийлэхдээ хайртдаа  дурсамж сэргээсэн захиа бичихийг зөвлөж байна. Энэхүү захиандаа сэтгэлд чинь буусан юуг ч илэрхийлж, бичиж болно. Та хоёрын хайрын түүх, сэтгэл догдлуулсан мөч гээд сайхан дурсамжаа бичээрэй. Анх интернэт нэвтрэхэд и-мэйл хаягаар захиа ирж, хүмүүстэй харилцах нь тухайн үедээ сонин, содон ч гэмээр зүйл байсан бол өнөөдөр бид уламжлалт харилцааны хэрэгсэл болсон дугтуйтай захиа авбал ямар их “шохоорхох” бол оо?
  2. Чи хайрынхаа, хайрт чинь чиний бурхнаас илгээсэн бэлэг нь учраас энэ удаа валентиныг “Мартагдашгүй нандин дурсамж үлдээх баяр” болгон тэмдэглэхийг зөвлөе. Нэг нэгэндээ туузтай чамин дарс, сүрчиг, цэцгийн баглаа, хайрын захиа, магадгүй зургийн цомог бэлдэн бэлэглэвлээс та хоёрын жаргалтай дурсамж бүхэн сэдэрч, хайр чинь зүрхнээс чинь ундрах болно. 
  3. Яагаад туузтай дарс, сүрчиг, цэцгийн баглаа, вэ гэж үү?

Туузтай дарс:

Чамд зөвлөх дарс бол мэдээж гүрж дарс буюу сүүлийн үед трэнд болоод байгаа туузтай дарс. Нэр нь их төвөгтэй ч сүүлийн үед урлаг соёлынхон ч тэр, ер нь дарсны зөв хэрэглээг эрхэмлэдэг хүн бүрийн тэргүүний сонголт болсон  Kindzmarauli дарс юм. Энэ дарс нь Tiflisi Marani брэндийн дарс юм шүү. Tiflisi Marani-гаас хүмүүсийн хамгийн дуртай төрөл нь Kindzmarauli, харин хоёрт нь Alazani Valley-гийн улаан дарс эгнэдэг. За тэгээд, Saperavi, Rkatsiteli орно. Нэршил нь та хоёрын хайрын дурсамжийг илүү хөгжилтэй болгож ч мэднэ шүү. Хамгийн чухал нь энэ дарснуудын амт бөгөөд слоган нь юм. Мартагдашгүй байгалийн амт буюу ямар ч хольц, спиртийн агууламжгүй цэвэр усан үзмээр өөрөөр нь исэлдүүлж бүтээсэн тэр хосгүй амт та хоёрын хайрын романсыг улам нандин болгоно. Дарс хүртсэн бүсгүй улам ялдам болж, харин эрэгтэй нь илүү зориг ордог. Анхааруулж хэлэхэд хэтрүүлж хэрхэвч болохгүй!

 

 

Сүрчиг:

Сүрчиг бол тэр чигтээ дурсамж сэдрээх агуу “бүтээл”. Магадгүй та хоёр анх танилцаж байхдаа түрхдэг байсан сүрчигнийхээ үнэрийг өнөөдөр мартсан бол санаж байгаад заавал олж аваарай. Хэрэв огт санахгүй байгаа бол заавал нэг сүрчиг сонгон авч, хайртдаа бэлэглэн, дурсамжийнхаа үнэрийг одоо бүтээ. L`Occitane-ы тансаг сүрчиг таны хайрын дурсамжийг үүрд хадгалах гэрч болно гэж та ер нь төсөөлж байсан уу?

 

 

Цэцгийн баглаа:

Бэлэг бэлгийн дээд хэзээд цэцгийн чамин баглаа байсаар ирсэн. Байх ч болно. Энэ нь өөрөө хүн төрөлхтний түүхэнд сонгодог бэлэг хэвээрээ л байгаад оршино.  Харин энэ удаа бүсгүй та өөрийн залуудаа, залуу та бүсгүйдээ дөмөгхөн шиг баглаа барихыг хэлж байгаа юм. Ёс болсон хайрын ганц сарнай, эсвэл 9 ширхэгээс ч илүү өөрсдийн чинь хувьд хамгийн их байж болох утга агуулгатай тоо ширхэгээр баглаагаа бэлдүүлээрэй. Санхүүгийн хувьд бэрхшээл тулгарвал сэтгэлээрээ цаасан баглаа бэлдэж яагаад болохгүй гэж? 99 ширхэг улаан салфеткаар хийсэн сарнайн баглааг хайртай хүн чинь хэр догдолж хүлээж авах нь сэтгэлд тань төсөөлөгдөж л байгаа даа. Тодруулга хэлэхэд эр хүнд хэн, хэзээ цэцэг бэлэглэж болохгүй гэсэн теорм батлаад, түүнийгээ хүн төрөлхтөнг дага гэсэн юм бэ? Тийм зүйл байхгүй учраас дурсамж бүтээх хайрын баяртаа энэ зөвлөгөөг заавал дагаарай. Амжилт чинь та хоёрын үүрд дурсагдах тэр л мөч байх болно. 

 

 

Хайрын бэлэг болгож дурсамжаа хамтдаа бүтээ, чамд амжилт хүсье.