Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ахмадуудад нийгмийн халамжаас олгох хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хугацааг 10 хүртэлх хоног болгосон байна.

Мөн эрхийн бичгийн нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа ахмадын амралт, сувилалд 13 мянган төгрөгөөр, ахмадын бусад амралт, сувиллын газарт 20 мянган төгрөгөөр тус тус тогтоох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас  гаргажээ.

Халамжийн сангаас НХҮХ-ийн харьяа амралт, сувилалд 1 ор хоногт 8000 төгрөг, гэрээ байгуулсан амралт, сувиллын газруудад 1 ор хоногт 15 мянган төгрөг олгож байсан юм.

“Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу сонгон шалгаруулалтад шалгарч, Нийгмийн халамжийн ерөнхий газартай гэрээ байгуулсан 39 болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа 16 аймаг, 1 дүүрэгт ахмадын 17 амралт, сувилал үйл ажиллагаа явуулж байна.