Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хурдан морины “Дүнжингарав-2016” хаврын уралдаан энэ сарын 28-нд болно

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /02.08-ны/ хурдан морины бүсийн уралдааны 2016 оны хуваарийг тогтоожээ.

Хурдан морины “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдаан Хаврын тэргүүн сарын 21-нд буюу 2016 оны 2 дугаар сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд болно.

Хангайн бүсийн хаврын уралдааныг Өвөрхангай аймагт 3 дугаар сарын 6-нд зохион байгуулна.

Мөн Баруун бүсийн уралдаан Говь-Алтай аймагт, Зүүн бүсийнх Хэнтий аймагт, Говийн бүсийнх Өмнөговь аймагт, Хангайн бүсийн уралдаан Орхон аймагт 7 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд болно.

Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдаан Хүй долоон худагт 2016 оны 7 дугаар сарын 24-нд болно.