Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Нарантуул” зах энэ сарын 19-нийг хүртэл ажиллахгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сар шинийн баярын амралт дуусч худалдаа үйлчилгээний газрууд өнөөдрөөс ердийн цагийн хуваариараа ажиллаж эхэллээ. Харин томоохон захууд ажиллахгүй.

Ажиллаж буй үйлчилгээний газрууд

  • Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд
  • Баар цэнгээний газрууд
  • Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд
  • Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд
  • Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 
  • Хүнсний дэлгүүрүүд
  • Номингийн бүх салбарууд
  • “Боса”сүлжээний  дэлгүүрүүд
  • “Миний дэлгүүр”  сүлжээний дэлгүүрүүд
  • “Скай”  их дэлгүүр
  • “Сансар” супермаркетууд өнөөдөр  09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. Хоёрдугаар сарын 13-с эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Захуудын ажиллаж эхлэх хуваарь

“Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 13-наас эхлэн ажиллана.

“Барс” 1,2 худалдааны төвүүд хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 15-наас ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 17-ноос эхлэн ажиллана.

“Нарантуул”  худалдааны  төв  хоёрдугаар сарын 19-нөөс ажиллаж эхэлнэ.