Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Нидерланд улс Монголыг “аюулгүй орнуудын” жагсаалтанд оруулжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нидерландын Аюулгүй байдал, Хууль зүйн сайд Дикхофф өчигдөр Гана, Энэтхэг, Ямайка, Морокко, Монгол, Сенегал улсуудыг “аюулгүй орнуудын” жагсаалтанд оруулснаа зарлажээ.

Ингэснээр эдгээр улсуудаас орогнол, цагаачлах хүсэлт гаргасан иргэдийн хүсэлт биелэх магадлал эрс багасаж байгаа юм. Гуравдугаар сарын нэгнээс эдгээр орнуудын иргэдийн хүсэлтийг тургэвчилсэн журмаар шийднэ.

Өөрөөр хэлбэл хүсэлтийг нь нухацтай судалж үзэлгүйгээр татгалзсан хариу өгч, хүсэлт гаргагч нь үүнд давж заалдах эрхгүйгээр даруй Нидерландыг орхин гарах болж байгаа юм.

Үнэхээр цагаачлах үндэслэл байгаа бол түүнийг батлан харуулсан хангалттай үндэслэл үзүүлэх шаардлагатай болж байна. Аюулгүй орнуудын жагсаалтанд орсон улсуудад арьс өнгө, шашны ялгаварлах үзэл байхгүй, хүний эрх зөрчсөн элдэв бодлого байхгүй зэрэг шалгуур үзүүлэлт тавьдаг юм.

Харин дээрх улсуудаас Морокко, Сенегал улсуудыг зөвхөн бэлгийн цөөнхийн асуудлаас (ЛГБТ) бусад талаар аюулгүй гэж үзсэн байна.

Жагсаалтанд нэмэгдсэн дээрх орнуудаас 2015 онд 566 цагаачлах хүсэлт хүлээж авснаас Гана (23), Энэтхэг (12), Ямайка (68), Морокко (80), Монгол (363), Сенегал (20) хүсэлт тус тус иржээ.

 

Эх сурвалж: PublicNow