Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Британий поп одтой ижил төрхтэй Монгол адуу олны анхаарлыг татав

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Намирсан цайвар дэлтэй Монгол адууны дүрийг гэрэл зурагчин Ч.Батзаяа Хэнтий аймагт болсон өвлийн адууны баярын үеэр буулгажээ.

Гэтэл Их Британичууд энэ зурагт “Ellie Gelding” хэмээх хоч нэр өгч өөрийн орны поп дуучин Элли Гоулдингтэй адилхныг нь гайхан хэлэлцэж байна.

Үнэхээр зургийг нь зэрэгцүүлээд харвал шаргал үстэй дуучин бүсгүйтэй тун адилхан харагдаж байгаа юм.

 
 

Британий DailyMail суваг энэ тухай “Поп од Гоулдингтэй усны дусал мэт адил адуу” гэсэн нийтлэл гаргасны дараа дуучин бүсгүй өөрийн твиттер хуудсанд мөн дахин нийтэлж өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрчээ.

 

Ийнхүү Монгол адуу Британичуудын анхаарлын төвд орох болсон шалтгаан нь алдарт The Telegraph суваг хоёрдугаар сарын 10-ны өдрийн онцлох зураг буландаа энэхүү адууны зургийг оруулснаас болсон юм байна.

Ч.Батзаяагийн Facebook хуудаснаас түүний бусад бүтээлүүдтэй танилцаарай.

Элли Гоулдингийн сүүлд гаргасан "On My Mind" дууны клипэнд тэр морь унаж байгаа нь:

Эх сурвалж: DailyMail, Metro