Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад Зика вирусны халдварын анхны тохиолдол илэрлээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Венесуэлиэс буцаж ирсэн, 34 настай Хятадын иргэн эрэгтэйгээс Зика вирусын халдвар илэрсэн тухай Бээжинд өнөөдөр зарлалаа.

Өмнөд Хятадын Ганжоу хотын иргэн тэрбээр Хонг Конгоор дамжин энэ сарын 5-ны өдөр гэртээ ирсэн байна. Ирсэн даруйдаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний дараа буюу өчигдөр (Мягмар гарагт) түүнийг Зика вирустай болохыг нотолсон гэж Хятадын Үндэсний Эрүүл мэнд, Гэр бүл төлөвлөлтийн Зөвлөл мэдээлэлдээ дурджээ.

Одоогоор өвчтөний бие хурдан сайжирч, арьсан дээрх тууралт нь буурч эхэлсэн байна. Зика вирус цааш тархах магадлал маш бага болохыг мэргэжилтнүүд мэдээлжээ. Учир нь Хятадад өвлийн улирал болж шумуулнуудын идэвх сул байгаа тул тархах боломжгүй гэж үзэж байна.

Зика вирус нь зарим төрлийн шумуулны хазалтаар голлон дамждаг нь батлагдаад байгаа юм.

 

Эх сурвалж: Mashable, Xinhuanet