Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

25 жилийн хугацаанд Казахстанд нэг сая казах үндэстэн гадаад орнуудаас нүүж очжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Казахстаны Эрүүл мэнд, Нийгмийн Хөгжлийн Яамнаас 1991 оны нэгдүгээр сарын нэгнээс 2016 оныг хүртэл буюу тус улс байгуулагдсанаас хойш 25 жилийн хугацаанд 261,104 өрх буюу 957,772 казах хүн Казахстанд бусад улсуудаас нүүдэллэн ирснийг мэдээлжээ.

Энэ нь Казахстаны нийт хүн амын 5.5 хувийг бүрдүүлж байна.

Нүүдэллэн ирэгсдийн 61.6 хувь нь Узбекистанаас, 14.2 хувь нь Хятадаас, 9.2 хувь нь Монголоос, 6.8 хувь нь Туркменистанаас, 4.6 хувь нь Оросоос, 3.6 хувь нь бусад улсуудаас ирсэн байна.

Тэдний 21.2 хувь нь Өмнөд Казахстанд, 16.3 хувь нь Алматыд, 13 хувь нь Мангистауд, 9.4 хувь нь Жамбулд суурьшсан бол үлдсэн 40.1 хувь нь Казахстаны бусад бүс нутгуудад суурьшжээ.

Нутаг буцсан Казах хүмүүсийн 55.6 хувь нь хөдөлмөрийн насныхан, 39.9 хувь нь 18 хүртэл насны хүүхдүүд, 4.5 хувь нь тэтгэврийн насныхан байсныг яамны мэдээлэлд дурдсан байна.

ЗХУ задарсны дараа Бүгд Найрамдах Казахстан Улс байгуулагдаж хилийн чанадад амьдарч байгаа Казах үндэстнүүдийг түүхэн эх нутагтаа ирж амьдрах уриалга гаргаж байсан юм.

 

Эх сурвалж: Kazpravda.kz