Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гэдэс цэвэрлэх ЛУУВАНТАЙ ундаа хийх арга

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 2 сарын 12
iKon.MN

Сар шинийн баярын өдрүүдэд бууз, салат зэрэг илчлэг ихтэй, хүнд хоол идсэн учраас одоо гэдсээ цэвэрлэж, өөрийгөө эрүүлжүүлэх цаг. Танд гарын доорх материалаар хялбархан хийж болох гэдэс цэвэрлэж, эрүүлжүүлэх нэгэн ундааг санал болгож байна.

 

 

Юу хэрэгтэй вэ:

  • Жигнэсэн лууван 2 аяга
  • Улаан, шар өнгийн жимснүүд 1 аяга /жүрж, гүзээлзгэнэ, манго, ханборгоцой/
  • Дунд зэргийн авокадо 1 ширхэг
  • Гадил жимс 1/2 ширхэг
  • Чихэргүй тараг 2/3 аяга
  • Буцалсан цэвэр ус

Хийх арга: Дээрх жимс, ногоог жижиглэн хэрчиж холигчинд хийгээд шингэртэл нь холино. Ингээд гэдэс цэвэрлэж, эрүүлжүүлэх луувангийн ундаа бэлэн болно. 

ЛУУВАН нь Витамин A, C, K, B8-аар баялаг бөгөөд биеийг цэвэрлэж, эрүүлжүүлэх, хавдраас сэргийлэх чухал ач холбогдолтой.

 

Эх сурвалж: girlsgonesporty.com