Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

ИХ ХООЛ идсэний дараа хийж болохгүй ТАВАН ҮЙЛДЭЛ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Их хэмжээгээр хоол идсэний дараа дараах таван үйлдлийг хийвэл хоол боловсруулах явцыг удаашруулж, муутгадаг гэнэ. Тиймээс цагаан сарын үеэр хүмүүс анхаарууштай.

Унтах

Хоол идсэний дараа шууд унтах нь хоол боловсруулалтыг удаашруулна. Тиймээс аль болох сэрүүн, хэвтэлгүй босоо байж цагийг өнгөрөөсний дараа унтах хэрэгтэй.

Хүнд дасгал, хөдөлгөөн

Хөнгөн хөдөлгөөн хоол идсэний дараа зохимжтой бол хүнд, ачаалал ихтэй дасгал хөдөлгөөн нь хоол боловсруулах явцыг муутгадаг. Цусны эргэлт энэ үед ажиллаж байгаа булчинд илүү их чиглэж хоол боловсруулах ажиллагаанд бага нөөц үлдээдэг тул муу нөлөөтэй.

Жимс идэх

Жимсийг дангаар нь, эсвэл хоолноос өмнө идвэл сайн. Харин яг хоолны дараа идвэл боловсрогдож байгаа хоолны дээд хэсэгт удаан хадгалагдсанаар исэлтэнд орж ходоодонд муу нөлөө үзүүлдэг.

Хэт их ус уух

Хоол идэх явцдаа бага багаар ус, шингэн зүйл амсах нь зөв. Харин хоолны дундуур, эсвэл дараа нь их хэмжээгээр залгилж уувал хоол боловсруулах явцад саад болдог. Мөстэй ус бүр муу.

Усанд, шүршүүрт орох

Хоолны дараа шууд усанд орох, шүршүүрт орох нь хоол боловсруулалтанд муу нөлөөтэй. Усанд орох үед биеийн халуун нэмэгдэж, цусны урсгал арьс руу чиглэдэг тул хоол боловсруулахад шаардлагатай цусны эргэлт багасдаг.

Зөвхөн их хоол гэлтгүй, өглөө цайны дараа шүршүүрт ордог бол дарааллыг нь солих хэрэгтэй.

 

Эх сурвалж: Kimberly Snyder