Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр буюу битүүнд үйлчилгээний газрууд ердийн цагийн хуваариар ажиллана

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Хүнсний дэлгүүрүүд 02 дугаар сарын  08-нд  09.00-24.00  цагт ажиллах юм байна. 

Номин холдинг” ХХК –ийн салбар дэлгүүрүүд  02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цаг,  
Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд  битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 08.00-23.00 цаг, 

“Боса”  сүлжээний  дэлгүүрүүд  02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг, 

Сонгинохангай ХХК-ны  “Миний дэлгүүр”  сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд  08.30–22.00  цаг, 

Скай”  их дэлгүүр битүүн буюу 02 дугаар сарын 08 –нд 09.00 -22.00 цаг.

“Нарантуул”  худалдааны  төв  02 дугаар сарын 08-нд 10.00-19.00  цагт  ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 02 дугаар сарын 01-08-ныг дуустал 09.00-19.00 цагт бүтэн ажиллах бол

“Барс” 1, 2 худалдааны төвүүд битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв битүүнд 02 дугаар сарын 08–ны өглөө 06.00–18.00  цагт  ажиллана. 

Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 08–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, 

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 дугаар сарын 08-нд 10.00-21.00 цагт ажиллаж

НИЙТИЙН ХООЛ

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 02 дугаар сарын 08–нд бүтэн ажиллах ажээ. 

Баар цэнгээний газрууд 02 дугаар сарын 08–нд 15.00–04.00 цагт  ажиллах юм байна. 

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд  02 дугаар сарын 08–нд 2 ээлжтэй салон 09.00–21.00 цаг, 1 ээлжтэй газар 10.00 -17.00 цагт Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 02 дугаар сарын 08–нд  09.00-19.00 цаг хүртэл тус тус ажиллана.

УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.
Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны  гэмтэл саатлын талаар гарсан гомдлыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба - 343048, 343004,  
Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба -  345909  / БГД, СХД, ХУД /,   Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба  -  353570   / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.  

УС ХАНГАМЖ

Гэр хороололд ус түгээх байрууд “Сар шинийн баяр” –ын битүүний өдөр буюу өнөөдөр амарна . 
Мөн төвлөрсөн шугамд холбогдсон ус түгээх байрууд амарна. 

Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон, Зөөврийн ус хангамжийн алба, Салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ.Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар  хүлээн авч барагдуулна. Аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллах юм байна.