Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Сүү” ХК нэгж хувьцаагаа 1000 дахин хувааж 344,000,000 ширхэг хувьцаатай боллоо

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 2 сарын 8
Сурталчилгаа

Монгол Улсын Ууган Үйлдвэр “Сүү” ХК-ийн Монгол улсын зах зээл дээрх нэр хүнд, брэндийн үнэ цэнэ сүүлийн 10 жилийн хугацаанд үлэмж нэмэгдээд байна.

Үүний тод илрэл нь 2006 онд компанийн хөрөнгийн зах зээл дээрх нэгж хувьцааны үнэ 250 төгрөг байсан бол 2016 оны эхэн үеийн байдлаар нэгж хувьцааны үнэ 100,000 төгрөг болж, хувьцааны үнэ 400 дахин өсөөд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Сүү ХК-ийн нэгж хувьцааны үнэ Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй хувьцаа дунд хамгийн өндөр үнэлгээтэй хувьцаа болоод байна.

Монгол улсын “Компанийн тухай” хуульд заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Сүү” ХК-ийн эрх барих дээд байгууллага болох Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болж, тус хурлаар хуралд оролцсон саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 100%-ийн саналаар “Сүү” ХК-ийн нийт 344,000 ширхэг энгийн хувьцааны нэгж хувьцааг 1,000 дахин хувааж, нийт 344,000,000 ширхэг болгох шийдвэрийг гаргалаа.

Тус компани нь нэгж хувьцааныхаа зах зээлийн үнэлгээг бууруулснаар компанийн хувьцааны хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй арилжаалагдах суурь нөхцөл бүрдэн, хувьцааны зах зээлийн эргэлт нэмэгдэж, улмаар компанийн зах зээлийн үнэлгээ болон брэндийн нэр хүндийг өсгөх, цаашлаад хувьцааны төвлөрөлийг бууруулахад томоохон ач холбогдолтой үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байгаа юм.

 

“Сүү” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас энэхүү шийдвэрийг гаргаснаар өмнө нь хөрөнгийн зах зээл дээр дунджаар 100,000 орчим төгрөгөөр худалдаалагдаж байсан тус компанийн нэгж хувьцааны ханш 100 төгрөгтэй тэнцэх боломж бүрдэж байгаа гэж ойлгож болох юм.

Энэхүү нөхцөл байдал нь “Сүү” ХК-тай олон жил хамтран ажиллаж байгаа Эрхэм хэрэглэгч, харилцагч, үйлчлүүлэгчид, сүү бэлтгэн нийлүүлэгч малчид, фермерүүд болон нийт Монголын ард түмэн та бүхэнд Монгол Улсын Ууган Үйлдвэр “Сүү” ХК-ийнхаа хувьцааг эзэмших бүрэн боломж нээгдэж байгааг уламжлахад таатай байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.