Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Зукербергийн гэр бүлийн сар шинийн мэндчилгээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Facebook компанийг үндэслэгч Марк Зукерберг өнгөрсөн амралтын өдөр гэр бүлийн хамтаар Билгийн тооллын шинэ жилийн мэндчилгээг мандарин хэл дээр хүргэжээ.

Үе үе мандарин хэлээ гайхуулах дуртай Марк хэрэглэгчдэдээ бичин жилд эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөсөн байна.

Дүрс бичлэгт Марк, энхэр Присцилла Чан, хоёр сартай охиныхоо хамт гарчээ. Охиндоо тэд Чен Мингю хэмээх хятад нэр өгсөн гэнэ.

Мэндчилгээнийхээ үеэр Марк амралтын өдрүүдээр компанидаа хэд хэдэн хятад тогооч урин олон төрлийн хоол бэлдүүлж сар шинээ тэмдэглэсэн гэжээ. Тэр нугасны махыг хамгийн их таалснаа ярьсан байна.

 
Happy New Year!

Happy Lunar New Year from Priscilla, Max and me! In the Year of the Monkey, I hope you and all your loved ones find happiness, health and good fortune.

Posted by Mark Zuckerberg on Saturday, February 6, 2016