Монгол Улсын Ерөнхийлөгч “Ахмад настны нийгмийн халамжийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын дагуу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Цагаан сарын баярыг тохиолдуулан 100 ба түүнээс дээш настай ахмад настанд жил бүр мэндчилгээ, гарын бэлэг гардуулдаг уламжлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахмад настан зориулсан гарын бэлэгт есийн тоог бэлгэдэж, есөн төрлийн зүйл багтаадаг бөгөөд энэ жилийн бэлэгт:
Монголчуудын уламжлалт шинэ оныг угтах баяр-цагаан сарын шинэлэх, цагаалах ёс нь шинэ жил, шинэ сар, шинэ өдрийн өлзий бэлгийг даяар олноороо бэлгэшээн тэмдэглэж, өтгөсөө өргөж, нялхсаа баясгах, өөрөөcөө дээш, дооших есөн үеэ дурдан хэлэлцэж, ураг төрөл, удам гарвалиа мэдэлцэх их баяр бөгөөд монгол хүний бэлгэч зан сэтгэлгээний эрхэм нандин өнгө болох ариун цагаан сүслэн дээдлэхийн утгаар цагаан морин хүлэглэж, цагаан хувцас өмсөж, цагаан хадаг дэлгэн золгож, цагаан сэтгэлийн цайлган халуун үг яриа хэлэлцэн, цагаан идээ, цагаалгаа хуваалцан хүртэх их бэлгэ дэмбэрлийн өдөр билээ.
Иймийн учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг үндэсний соёл, сэтгэлгээний уламжлалыг баримтлахын сацуу харьцуулсан судалгаа хийж, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр бэлтгэв.