Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

МҮАН ирэх сонгуульд АН-тай нэгдэхээ илэрхийллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

2012 оны сонгуулиар МАХН-тай нэгдэн “Шударга ёс” эвсэл байгуулсан Монголын үндэсний ардчилсан нам /МҮАН/ энэ удаагийн сонгуульд АН-тай нэгдэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. 

МҮАН-ын удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурал энэ сарын 6-ны өдөр болж дээрх шийдвэрийг гаргажээ. Уг хурлаараа ирэх сонгууль болтол “Шударга ёс” эвслийг хэвээр хадгалах хэдий ч 2016 оны сонгуульд эвслийг хадгалан оролцох боломжгүй гэж үзжээ. 

Мөн АН-ын дарга З.Энхболдоос МҮАН-д тавьсан хамтрах саналыг хэлэлцсэн байна. МҮАН-ын удирдах зөвлөлөөс “Монгол Улсын хөгжлийн эрх ашгийг урьтал болгон АН болон улс төрийн бусад нам, хүчинтэй хамтран ажиллахад бэлэн” гэсэн шийдвэр гаргасан байна.